Fuckup event-д урилгаар Философич С.Молор-эрдэнэ оролцож амжилт болон алдаа гэж чухам юу вэ ? сэдвээр маш сонирхолтой, сургамжтай лекц уншлаа. С.Молор-эрдэнэ: Долоо хоногийн өмнө "Fuck Up nights" гэж нэртэй эвэнт болох шоунд оролцож "Амжилт ба алдаа" гэж юу вэ гэсэн богинохон илтгэл тавиад оролцогчидийн асуултанд хариуллаа. Энэ эвэнт хэрхэн амжилттай бас яаж алдаж явсан тухайгаа ярих зорилготой. Философичид юуг ч эхлээд заавал асуудаг болохоор энэ удаа бас л амжилт гэж юу вэ гэсэн асуулт надад чухал болохоос яаж амжилтанд хүрсэн эсвэл хэрхэн алдсан тэр түүх гэхээсээ илүү өөрийгөө шоолох нэг их сонин байсангүй. Бурхан шүт гэхээр бурхан гэж юу вэ гэж асуудаг хайртай шүү гэвэл хайр гэж юу вэ гэж асуудаг найз хэрэгтэй гэхээр найз гэж хэн бэ гэдэг хүнд алдаагаа ярина уу гэхээр алдаа гэж юу вэ гэж асуусан богинохон илтгэл тавилаа. Мэдээж мэдэхгүйдээ асууж байгаа биш илүү сайн гүн мэдэх гэж л асууж байгаа. Сайн асуугаад ирэхээр юу биш вэ гэдэг тодорхой болдог. Хайрыг сайн асууна гэдэг юу хайр биш вэ гэдгийг л мэдэж авах ашигтай. Илтгэлээ ярилцлагаа Youtube ээс авч дор тавилаа сонирхоно уу. Илтгэлийн гол агуулга алдаа гэдэг амжилтын үндэс шүү гэдгийг тайлбарласан. Хүн амжилтаа л ярих биш харин алдсанаа ярих дургүй мэт. Мэдээж мухар сүсэгээс шалтгаалан ашидын билигээс амны билиг л гэж буй. Эсвэл муу амлаад гэнэ. Зарим хүн өөдрөг байлдаа гэж мухар сүсэгтэнэ. Зарим хүн эерэг юм ярийлдаа гэж өрөвдөлтэй царай гаргана. Бусад хүмүүст алдаа илүү сургамжтай болохоос хэн ямар амжилт гаргаж хаана хэнээс илүү дутуу цол шагнал авч төрийн соёрхолт гэж хоосон шагнуулах даан ч сонин биш. Ерөөсөө төрийн энэ шагналууд амжилттай ямар ч хамаагүй. Fuck up nights яг энэ алдаагаа сайн яриарай гэдгийг анх уриалж өнөөдөр дэлхийд нилээн танил болжээ. Мексикээс гаралтай энэ шоу Улаанбаатар хотод бас л дутахгүй хүрээд иржээ. Энэ шоуг ирж үзэх хүмүүс үндсэндээ 2 төрөл бөгөөд нэгт сургамж авах гэсэн хүмүүс хоёрт хүний мууд дуртай хүмүүс ирэх жишээтэй. Хүний бүтэлгүйтсэнийг сонсоод инээх шиг баясал хаа байх вэ дээ. Үнэхээр л алдах бүтэлгүйтэх инээдэмтэй хөгжөөнтэй. Өөрийнхөө алдсаныг яриад инээх гэдэг том ёс суртахуун. Амжилт гэдэг ихэнхдээ худлаа хуурамч бас өөрөөс биш бусдаас хамаардаг. Хувийн амжилт гэж хаа ч байхгүй. Харин хүнээс сурсанаа л мартдаг хүмүүс элбэг дээ. Тиймээс сайхан алдацгааяа гэж уриалах байна. Өнөөдөр хэд сайхан алдаад бүтэлгүйтээрэй. Яах вэ ганц зэргийн амжилт орой болохоос өмнө байх...