“Оюу Форум - 2018“




"Оюу Форум - 2018" нэртэй улстөрд дуртай залуу үеийнхэнд лекц уншлаа. Тэнд нилээд чухал ёс зүй, хайр, атаархал, түүх, хэлний талаар яриад түүний дараа асуулт хариулт явууллаа. Бүр хиймэл оюун ухаан хүртэл ярилаа. Яагаад гэвэл намайг байхгүй хойгуур өөр хүмүүс тэр сэдэвээр ярисан бололтой. Гэтэл хиймэл байтугай өөрийн гэсэн оюун ухаан бий билүү дээ.

За тэр ч яах вэ. Философич хүний хийх ёстой ажилаа хийлээ. Залуу үе бас өөр болжээ. Намайг зоригтой уриад Тусгаар тогтнолын ордонд лекц уншуулж байна шүү дээ. Тиймээс бас найдлага төрж л явлаа.

Яагаад би дуртай очсон бэ гэхээр нэг их номоо рекламдах эсвэл улстөрийн сонирхолоор биш өмнөх өдөрийн ярилцлагыг засаж залруулах зорилготой очсон.

Өмнөх өдөр би хуулийн, сэтгэл зүйн, болон урлагийн хүмүүстэй ёс зүйн тухай яриа хийсэн. Аа тийм түүн дээр нэмж нэг дээд сургуулийн багш ирсэн. Тэр хүн их л философи ярих дуртай хүн байна лээ. Надаас болсон уу бүү мэд урдуур ороод л мэдэмхийрээд л. Түүнийгээ оюутануудад заадаг бол хэцүү л харагдсан.

Бид индэр дээрээс хоорондоо нэг их ойлголцоогүй хүмүүсийн дүр зураг харуулсан. Философийн ёс зүй гэсэн маш том ойлголтыг хүмүүс зүгээр л санаанаасаа ярих гэх юмдаа. Ерөөсөө ном уншиж байж ярилцах том эртний 3000 жилийн түүхтэй "Этик" гэсэн сэдэвийг өнөөдөр Монголчууд гэнэт цээжнээсээ ярих их л хөнгөмсөг үйлдэл дээ.

Хүний хувийн санаа болон яг баталгаатай мэдлэг хоёрт том ялгаа бий лдээ. Ерөөсөө шашины догма, хувийн санааг залруулах зорилготой л анх университэт гэсэн боловсролын байгууллагыг философчид бараг л санаачилсан гэхэд буруутахгүй.

Ямар ч гэсэн сүүлийн өдөр лекц чөлөөтэй болж овоо ухаан ажиллуулсан асуултууд тавигдаж би ч дотороо сэтгэл өндөр тусгаар тогтнолын ордоноос гарч явсан. Тусгаар тогтнол ямар хүмүүст хэрэгтэй харин ямар хүмүүст огт хэрэггүй вэ гэж хүртэл замдаа бодож гэрийн зүг алхсан. Наадамын өмнө бяцхан философдоод гоё л байлаа. Намайг уриад бас хамт зураг даруулаад хүндэтгэсэн залуу үеийнхэнд баярласан шүү.