Монголчуудын боловсролын тухай сэтгүүлчид ярилцлага өглөө




Монголчуудын боловсролын тухай сэтгүүлчид ярилцлага өглөө


Би нэг их дуртай байсангүй. Гэхдээ л хүний хэлэх үүрэг тул хэлэв ярив. Хүнд хэл гэж хэл өгөгдсөн түүнээс биш зөвхөн амтал гэж хэл өгөгдөөгүй.
9 сарын 1 гээд гудамжаар оюутан болох гэсэн дүүрэн хэдэн мянган залуус алхалдана. Улаанбаатар хот тэдний мөнгийг авах гэж хэдэн арван их дээд сургуулиуд байгуулж бэлджээ. Тэдний мөнгийг хадгаламж болгох хэдэн арван банкууд данс нээнэ. Компютер тоглоомын газаруудаас эхлээд хэдэн зуун ундааны цэг тамхины цэг хувцасны дэлгүүрүүд ажиллана.


Гагцхүү одоо тэгээд нөгөө Монголын их дээд сургуулиуд боловсролын газар биш шүүдээ. 4 жилийн дараа ингэж их ажил болж мөнгө төлж ээж аавыгаа сандраачихаад юу сурсан гэж диплом авч ромбо зүүх вэ?
Сэтгүүлчид би ингэж хэллээ. "Боловсрол мэргэжил хоёрыг ялгах хэрэгтэй. Боловсрол бол олон талын мэдлэг. Харин мэргэжил бол нэг л талын мэдлэг." Мэргэжил бол сурчихаар арай гайгүй сургуулиуд бий.

 
Гэтэл хагас дутуу боловсролтой багш профессорууд одоо энд хичээл заана. Одоо яанаа. Энэ их дээд сургуулиудын хагас дутуу боловсролтой багш профессорууд бас сэхээтэн хүмүүс биш шүү дээ. Юун 100 эрхэм бэ? 100 боловсролгүй. 100 сэхээтэн бишүүд.
Ерөөсөө хагас дутуу боловсролтой хүмүүс огт боловсролгүй хүнээс бүр аюултай. Хагас дутуу ойлгосоноо лекц хичээл болгож заана. Одоо яанаа. Хагас дутуу Англи хэлнээс орчуулсан номуудыг унш гэж зарж шахна. Одоо яанаа.


Хагас дутуу боловсролтой профессор тэр ч бүү хэл Ардын багш гэж цолтой байна шүү дээ. Хагас дутуунууд хагас дутууддаа шагнал цол өгнө. Яанаа. 
Хагас дутуунууд 4 жил залуусын толгойг бүрхэг бүдэг урамгүй эргэлзсэн уйдам гутрам болгоно. 
Их дээд сургуулиуд хүнийг баллана. Их дээд сургуулиудад лам хүртэл хичээл заана. Гэтэл боловсрол гэдэг шашиныг шүүмжилдэг шүү дээ. Шашин боловсрол байтугай ганц мэдлэг ч байхгүй.
Монголын хагас дутуу боловсрол үнэ ихтэй диплом ромбо ярилцсаар ярилцлага дуусахаас өөр гарцгүй болсон.
Боловсрол гэж хүндтэй том сэдэв жижиг диплом ромбо яриад ичмээр дууссан.