Кино филмийн философи. №1




"Heat" нэртэй энэ филмийг бараг 20 гаруй удаа үзсэн болов уу. Яагаад? Яагаад гэвэл классик буюу цаггүй филм. Ямар ч үед үзэхэд хуучрахгүй үргэлж цаг үеийн сэдэвтэй үйл явдалтай байж чаддаг урлагийн бүтээлүүдийг классик гэж нэрлэж дассан. 
Энэ филм зураг авалт дүрүүд хөгжим бүгд урлагийн дээд ангилалд орно. Урлаг гэж энийг л хэлнэ.
Харин энэ филмийг бурууугаар экшн филм гэдэг гэтэл тийм биш драма филм гэж нэрлэх ёстой.
Филм бүрт онцгой нэг сэтгэлд үлдсэн хэсэг байдаг. Тэр бол энэ филмийн хоёр гол дүр Ал Пачино болон Роберт де Ниро хоёрын ярилцлага. Хоёр насанд хүрсэн эрчүүд ухаанаа хэрхэн уралдуулж буйг яруу тодоор харуулдаг.
Ал Пачино өндөр боловсролтой дипломтой. Де Ниро дипломгүй ч маш их ном уншдаг бие дааж боловсрол олж авсан. Номын дэлгүүрт найз эмэгтэйтэйгээ танилцдаг.
Ал Пачино цагдаагийн ахлах мөрдөгч орчин үеийн хэллэгээр коп харин де Ниро гангстер буюу мафиа боос гэж бас орчин үеийн хэллэгээр нэрлэх болов уу. Ярилцлагын хэсгээс:
Ал Пачино: Хэзээ нэг цагт хэвийн амидралаар амидрахгүй юм уу?
Де Ниро: Хэвийн амидрал гэж юу вэ хөл бөмбөг үзэж хүмүүстэй мах шарж идэх үү?
Де Ниро: Өөрийнхөө амидралыг тэгээд хэвийн гэх үү?
Ал Пачино: Миний амидралыг хэвийн гэхгүй ээ. Гурав дах удаагаа гэр бүл болсон. 
Де Ниро болохоор дөнгөж саяхан найз эмэгтэйтэй болсон банк ухаж мөнгөтэй болж аваад найз эмэгтэйтэйгээ хамт явж тайван амидралыг хүсэж байгаа. Мэдээж энэ бүтэлгүйтнэ. Бүтэлгүйтэж байгаагаараа драма л даа.
2 цаг гаруй үргэлжлэх энэ классик филмийг гар утасныхаа дэлгэцхэн дээр эсвэл ноотбуукнийхээ дэлгэцмэр лүү харж үзэх тийм доод зэрэглэлийн филм биш л дээ. Томхон дэлгэц дээр чанга дуутай тавиад амтлан үзэх филм. Ийм филм бараг л байхгүй.

Molor-Erdene

Molor-Erdene

Molor-Erdene