Кино филмийн философи №2.




"Runaway train" гайхамшигтай маш их философийн агуулгатай филмийг танилцуулах гэсээр уджээ. 
"Heat" филмийн дараа бичнэ гэж байгаад өөр ажилуудад самгардаад бараг мартаж. Энэ филм бас л эр хүмүүсийн хоорондын нөхөрлөл тэмцэл атаархал бишрэл шударга ёс гэх философийн сэдэвүүдийг агуулсан үнэхээр заавал үзэх ёстой филм. Ялангуяа Холливууд олигтой филм хийж чадахгүй болчихсон өнөө үед хуучины чанартай филмүүдийг дахин дахин үзэх сайхан байдаг. Мэдээж дахин үзэхэд хэзээ ч уйдахгүй классик филмүүд байгаад бас баярладаг. Урлаг байхад шашинаар яах вэ гэдэг л үнэн шүү.
"Runaway train" филмд шоронгоос оргосон хоёр хоригдол эрх чөлөө рүү тэмцэж түүнийг өөр өөрийн тавилангаар олж авч байгааг харуулна. Тэр хоёр хэдийгээр галт тэргэнд амжиж сууж чаддаг ч тэр галт тэрэг жолоочгүй. 
Мэдээж энд нэг эмэгтэй бас гол үүрэг гүйцэтгэнэ.
Тэр эмэгтэй хоёр эрд "Boy, you guys picked wrong train" гэж хэлдэг. Тиймээ энэ хоёр эрс буруу галт тэргэнд суусан. Тэр хоёрын амидрал буруу галт тэрэг.
Филмийн гол дүр Манни хамт оргосон залууд ингэж хэлнэ: "You do what you have to do. I will do what I have to do. Whatever hapens, hapens" Энэ хэлж байгаа үг "Heat" филмийн үгийг санагдуулдаг. 
Яг тийм шударга эрчүүд зоригтой өөрийнхөөрөө явдаг. Хулчгар эрчүүд залилана, сэргэлэнтэнэ, мэхлэнэ, хуйвалдана, найрна. Яаж ийгээд аргалах гэнэ. Хулчгарууд алдахаас үхэхээс айна. 
Энэ филм Японы Акира Куросавагийн зохиолоор болон Оросын найруулагчаар хийгдсэн холливуудын классик.
Филм эхлэхдээ болон төгсөхдөө Шекспирийн хэлсэн философийн үгээр эхлэж төгсдөг: "Адагийн амитанд өрөвдөх мэдрэмж бий. Надад байхгүй. Тэгэхээр би амитан биш". Шекспирийн энэ үг зохиолын иш татлал. Түүнээс биш хүнийг өрөвдөх мэдрэмжгүй гээгүй харин зарим үед зарим хүн тийм болдог шүү гэж л зохиолдоо өгүүлжээ.
Manny: Win, lose, what's the difference?

Molor-Erdene

Molor-Erdene

Molor-Erdene