Кино филмийн философи № 3: Bohemian Rhapsody
Queen хамтлаг болон Freddie Mercury -гийн тухай филмийг үзлээ.
Энэ филм эхлэхдээ философоор эхлэж төгсөхдөө философоор төгссөн философийн филм байлаа.
Меркуригийн гэр бүл эртний Персийн философич Заратустрагийн философийг олон зуун жил хадгалж үргэлжүүлж ирсэн ард түмний удам. Өнөөдөр ч хэвээрээ.
Түүний аав филм эхлэх үед хүүдээ "good thought good words good deeds" гэж хэлдэг. Харин филм төгсөхөд Мекури аавынхаа хэлсэнийг давтанхэлдэг. "Сайныг бод сайны төлөө үгс сайн үйл хэрэг".
Философийн "Goodness" гэж сайны тухай олон жилийн ёс суртахууны онол байдаг.
Хүнийг сайн л байхын төлөө бодож хэлж үйлдэж явахыг захиж сургамжилж буй ээж аавуудыг дүрслэсэн Меркуригийн ээж аавууд гайхамшигтай. Ямар ч шуналгүй мөнгөний төлөө биш сайныг эрхэмлэх ямар их чухал вэ гэдэг Меркуриг олон муу найз нараас авардаг.
Найз гэдэг ашиг хонжоо харсан хувалз шиг наалддаг шүү гэдгийг филм яруу тодоор харуулжээ. Харин хайртай бүсгүй эцэсийн мөч хүртэл үнэнч байж ямарч шуналгүй ашиг хараагүй зөвхөн чамайг л хайрлана гэсэн үнэнч дурлалыг бас харуулжээ.
Фредди Меркури бага насаа Энэтхэг оронд өнгөрүүлж сургуулийн ёс суртахууны хүмүүжилд маш сайн суралцсан тэр эрдэмүүд сүүлд капиталист Англи оронд хэрхэн тус болж түүнийг аварч буйг үнэхээр л харуулжээ.
Фредди Меркуригийн Заратустрагийн философи түүнийг удахгүй үхнэ гэсэн гунигт мэдээг сонсоод ямар их эрдэмтэйгээр түүнийг хүлээн зөвшөөрч үхэлд ямар их нэр төртэйгээр бэлдэж буйг бас харуулжээ.
Хүн ямарч үед гэртээ ирэхэд дэмждэг шахаж шаардаж заадаггүй даруухан ээж аав ах эгч дүү нар байна гэдэг хамгийн том хорвоогийн бэлэг мэт.
Энэ филмийг үзээд би яагаад их баярласан бэ гэхээр философийн академийнхаа хананд өлгөсөн 30 том философичидийн дотор Заратустра байгаа. Түүний зурагийг би хуруугаараа заасан зураг оруулав.
Фредди Меркури философич байсан гэдэгт бүр ч их баярлав. Тиймээс л түүний дууны үгнүүд тийм оюунлаг сайн сайханыг агуулсан байжээ. Гайхамшигтай.
Кино филмийг дүгнэж хэлэхэд гол дүр үнэхээр чадварлаг жүжиглэжээ. Хамгийн сүүлд эмэгтэй хүн л түүнийг аварлаа. Ингээд л эмэгтэйчүүдийн бодол хэл үйл хэрэг сайн шүү.