Кино филмийн философи № 4: Arctic.




Кино филмийн философи № 4: Arctic.
Сүүлд хэзээ ийм дахин дахин үзэхээр улам л амтагддаг тэр чигээрээ философийн филм үзлээ. Аа тийм. Ex Machina.
Жинхэнэ урлаг баярлуулж баясгах биш харин шоконд оруулж цочоож хүнийг хорионд оруулах мэт болгодог.
Энэ Arctic филм үнэхээр дээд түвшинд урлагийг харуулжээ. Мэдээж урлаг болгон философийг хэрэглэдэг. Философигүй гэвэл ямар урлаг байх вэ. Цочоохгүй гэвэл ямар урлаг гэх вэ дээ.
Холливуудын жүжигчидээс огт ялгаатай Мэдс Миккелсэн Mads Mikkelsen энэ филмд жүжиглээгүй яг үнэн байх гэмээр дүрийг бүтээдэг. Үнэхээр ч Миккелсэний тэр зовж байгааг харахад яг өөрөө ингэж зовсон өвдсөн ядарсан байхаа гэмээр. Юун тэр луу нисдэг үлгэрийн филмүүд.
Хүн гэж хэн бэ? гэсэн асуултанд энэ филм хариу өгнө.
Энэ Arctic гэж филмд нэг л хүн тоглосон гэхэд болно. Ямар ч гоё ганган хувцасгүй үсээ засуулж нүүрээ будаагүй энэ дүр юуг харуулдаг вэ гэхээр нүцгэн үнэнийг харуулна.
Бараг л нэг хүний цоо шинэ филмийн төрөл гэж хэлж болохоор.
Филм эхлэхэд нэг хүн газар ухаад цас цацаж буй харагдана. Энэ хүн Артктикт ганцаараа гэдэг төдөлгүй тодорхой болно. Газар ухаж цас зайлуулж буйгийн цаад шалтгаан гэвэл асар том аврал хайсан SOS гурван үсэг. 
Миккелсэн хаашаа харна уу цас толгод нүд гялбам. Цас шуурсан энэ цаст тивд хоолгүй хувцасгүй орох оромжгүй гэвэл нэг их удахгүй үхнэ. Үхэл ердөө л хажууд хүлээнэ.
Ерөөсөө ийм газар хэн байх ямар нэртэй байх юу хийдэг ямар хэргэм цол зэрэгтэй байх гэх мэт даан ч сонин биш. Зүгээр л зоригтой тооцоотой дэглэмтэй байхыг л хүйтэн шаардана. 
Мэдээж филм болохоор цаашаа үргэлжлэх ёстой бас сонирхол татах ёстой. 
Мэдс Миккелсэнд аз таарч нэгэн нисдэг тэрэг ирж аврах гэсэн боловч салхи гэнэт хөдөлж нисдэг тэрэг осолдоно. Миккелсэн очиж нисдэг тэрэгнээс нисэгчидийг аврах гэж тэмцэж нэгэн эмэгтэй нисгэгчийг аврана. Энэ эмэгтэй хүнд гэмтсэн. 
Мэдс Миккелсэн эмэгтэйг эмчилж эхлэх үед түүний халааснаас фото зураг олдог ба түүн дээр энэ нисгэгч эмэгтэйн гэр бүл нөхөр хүүхэд харагдана. Дөнгөж сая хамт ниссэж явсан нисэгч түүний нөхөр амиа алдсан шүү дээ. Миккелсэн тэр хүүхэдийн царайг фото зурагт хараад л шууд эндээс одоо яв энэ эмэгтэйг аврах ёстой гэсэн шийдэл гаргана. Филм одоо яг жинхэнэ эхлэнэ.
Филмийг үзэхэд хүний ёс суртахуун шударга ёс гээд л цаашлаад сахилга бат хатуужил мөн хайр халамж хэнийг ч ялгахгүй туслаж буй тэр өгөөмөр сэтгэл гээд бүхий л хүн чанарт ордог эрдэмүүд гардаг. Гайхамшигтай. Үнэхээр Филмийг дуустал ёстой бидэнтэй хамт байгаарай гэдэгтэй адил Мэдс Миккелсэнтэй хамт байсаар филмийг дуусгасан. 
Энэ филм хүний тэсвэр тэвчээрийг харуулах гээгүй хүн хэн нэгэнд туслах гэсэн хүн чанар. Тэсвэр тэвчээр бол зөвхөн зорилгод хүрэхэд хэрэгтэй хэрэгсэл. Юуны тулд тэсэж тэвчлээ?

Molor-Erdene