Философич жүжигчин Жим Карри Jim Carrey ба наадам-ын ёс суртахуун.
Долоо хоногийн дараа наадам болж өнгөрнө. Наадамд хэн яагаад ямар утга өгдөг вэ гэсэн асуултыг Жим Карри-гийн хэлсэн үгээр тайларлах боломжтой.
Жим Карри философийн ном уншиж маш их оюунлаг болжээ гэдэг мэдэгддэг. Тэр хэзээ ч хүн инээлгэх гэж хошин шог дүрд тоглож байсангүй. Харин та нар яг ийм гэж шоолж тохуурхаж тоглодог. Жим Карригийн филмийг үзээд хүн инээх биш ичих хэрэгтэй. Тэр ичээлгэж чаддаг. Ойлгоогүй хүмүүс мэдээж инээгээд л...
Жим Карри философийн хоёр том ойлголтыг олон нийтэд хэвлэл мэдээлэлийнхэнд хэлдэг. Нэгдүгээрт: Жим Карри гэж байхгүй шүү. Jim Carrey doesn't exist. Хоёрдугаарт: Чи юманд өөрөө л утга өгдөг. Утга өгөхгүй бол тэр юм юу ч биш.
Existence гэсэн үгийг даан ч оршил гэж орчуулж дасжээ. Жим оршдоггүй гэх үү. Үгүй ээ. Жим яг байхгүй шүү. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та нарын тэр Жим Карри бол одоо биш шүү. Би хөгжсөн өөрчлөгдсөн хуучинаа ардаа орхисон. Би байдагаараа байгаад байхгүй.
Хүн ийм л байвал хөгжинө. Үгүй гэвэл хуучинаараа робот л гэсэн үг.
Түүний хэлсэн "битгий утга өг" гэсэн үг наадам-аар бөх харж утга өгч морины уралдаан харж утга өгөх шаардлаггүй шүү л гэж хэлмээр. Төв цэнгэлдэхийн индэрт суусан хүмүүст бүр ч утга өгөх хэрэггүй. Хүмүүс л тэдэнд утга өгдөг л тул онгироод байгаа шүү дээ. Тэд тасалбар аваад үзэгчидийн дунд сууна л биздээ.
Наадамыг одооноос хэрхэн ёс суртахуунтай өнгөрөөх вэ гэдгийг л сайн бодмоор. Наадамаар ноёд феодалууд их л онгирдогдоо. Ямар ч ёс суртахуун байхгүй. Энэ удаа тэд яахыг харцгааяа. Тэдэнд утга өгөх хэрэггүй дээ.