Хүнийг битгий ялгаарай л гэж уриалмаар байна




UB HUMAN:ХУВИЙН ДУНД СУРГУУЛИУД АЛГА БОЛЖ,ХҮҮХДҮҮД ЯГ АДИЛХАН СУРАЛЦДАГ БАЙХ НЬ МОЛОР-ЭРДЭНИЙН МӨРӨӨДӨЛ

Сүрэн Лхагва

 2019-06-20

UB Human философич,доктор Молоо-Эрдэнийн мөрөөдлөөс хуваалцлаа. Тэрбээр хүүхдүүдийн сурч боловсрох эрхэнд халдаж, ялгаварлан гадуурхсан сургалтын орчинг үгүй хийхийг хүсэж байгаагаа хэллээ.

Улаанбаатар хотын иргэн хүний хувьд илүү сайхан хотод амьдрахын тулд хүмүүст юу гэж уриалах вэ?

-Хүнийг битгий ялгаарай л гэж уриалмаар байна. Хэн нэгэн хүнийг зөвхөн гадаад төрхөөр нь ялгадаг, гэтэл тэр хүний дотор, толгойд нь юу байгаа нь хамгийн чухал.CLICK TO TWEET

Үнэтэй машин, гар утастай, үнэтэй хувцас өмсчихсөн байвал долигонох гээд, жоохон хямдхан хувцастай  байвал үл тоомсорлох гээд ч байх шиг..Ингэж Монгол хүн Монгол хүнийгээ доогуур үнэлсэн, доромжилсон, юм л бол хэрэлдсэн, бүдүүлэг харьцсан нийгмийг өмнө нь харж байгаагүй.

Америкийн шашны философич Мартин Лютер Кингийн “I have a dream” гэдэг Америк даяар тархсан мундаг үг бий. Тэр хүний хувьд нэг нэгнийгээ арьс өнгө, хувцас, хөрөнгө чинээ, боловсрол, алингаар нь ч ялгахгүй, бүгдээрээ адил тэгш эрхтэй, нэг улс, нэг нийгэм, улс байж чадна гэсэн мөрөөдөлтэй байсан. Тэрэнтэй адил миний мөрөөдөл бол хэзээ нэгэн цагт Монгол оронд хувийн ерөнхий боловсролын сургуулиад устаад, Монголын бүх хүүхдүүд яг адилхан ерөнхий боловсролын сургуульд сураасай гэж хүсдэг.CLICK TO TWEET

..Ёс суртахуунтай,өөрийгөө илэрхийлж чаддаг, бие биенээ хүндэлсэн, хувиа боддоггүй, нийтэч иргэн хүнийг бий болгохын тулд л боловсролын сургуулиуд байгаа.CLICK TO TWEET

Үргэлжлэлийг дараах видеоноос хүлээн авч үзнэ үү.

#UBHUMAN