Монголын ээж аавууд хариуцлага гэдгийг мартаж болохгүй




Наадамаар хүүхэдүүдэд чихэр битгий өгөөрэй. Монголын ээж аавууд хүүхэдүүддээ гологдож байна даа.

Германы "Stern" сэтгүүлд Монгол хүүхэдүүдийн шүдийг үнэгүй эмчилж тусласан Герман эмч нарын сэтгэгдэл хэвлэгджээ. Түүнийг уншлаа. Улс ороноороо ичмээр л юм бичжээ. 


5-6 насны хүүхэдүүдийн 94% хорхой идсэн шүдтэй заримынх бүр өмхий үнэртэй болтолоо муудсан байна гэжээ. Ингэж хүүхэдийг балладаг Монгол ээж аавууд гологдож байна даа. Нүүдэлчин Монголчуудын ихэнх шүдгүй болжээ. Шүдээ угаадаггүй. Сойз гэж мэдэхгүй. Социализмын эрүүл мэндийн бодлого устжээ.


Улаанбаатар болон бусад хотод бүх 1400 шүдний эмч нарын 95% ажилладаг. Хувийн эмнэлэгүүд мөнгөтэй хөнгөн хүмүүсийг шилж сонгоно. Даатгал олигтой эмчилгээг төлж чадахгүй. Ядуу Монголын ядуу хүүхэдүүд шүдгүй болох тэр аюулыг яах вэ. 
Монгол ээж аавууд хүүхэдээ чихэр өгч хуурдаг эсвэл чихэрээр аргалж сурган хүмүүжилийн наад захын мэдлэг боловсролгүй гэдгээ л харуулна.


Социализмын үеийн хөдөөний эмнэлэгүүдийг яагаад устгасан бэ улам сайжрах ёстой биздээ гэж Герман эмч гайхаад бардаггүй. Ийм улс орон байх ч гэждээ. 


Уул уурхайн баян орон гээд гайхуулаад байдаг. Оюу толгой, эрдэс таван толгойнууд шүдгүй толгойнууд болжээ.
Монголчуудаа ардчилал гэдэг зөвхөн эрх чөлөө биш бас хариуцлага шүү. Монголын ээж аавууд хариуцлага гэдгийг мартаж болохгүй ээ.


Одоо наадамаар хүүхэдүүдээ дагуулж хаа газарын чихэр өгч чихэртэй ундаануудаар хүүхэдүүдээ битгий аргалаарай. Битгий хуураарай. Битгий баллаарай. Ерөөсөө чадваргүй ээж аавууд л хүүхэдээ эрхлүүлж байгаа болж дүр үзүүлдэг. 


Герман эмч нар юуг гайхсан бэ гэхээр хариуцлага гэж мэдэхгүй ээж аавууд Хятадуудаас боллоо гэж шалтагласан гэнэ. Өөрөөр хэлбэл Японы Прус машинаар осол гаргачихаад машин үйлдвэрлэсэн Японуудад буруу өгөхнээ дээ. 

Чихэрт ямар ч буруу байхгүй. Хорвоогийн хүүхэдүүд чихэр идэж л байгаа. Гагцхүү Монгол ээж аавууд хүүхэдээсээ зугатаахын тулд хүүхэдээ орхиж явж зугаацахын тулд чихэр өгөөд байна шүү дээ. Баячууд бол мөнгө өгч байгаалдаа.


Монголын ээж аавууд үр хүүхэддээ гологдож байна.

Molor-Erdene