"Get out" гэсэн нэртэй филмийг үзээд ойрд ийм их Америкийн нийгэм дотоод асуудал арьс өнгөний үзэл гэх мэт сэдэвүүдийг ингэж урлагийн чадвараар илэрхийлсэн филм үзсэнгүй.
Яагаад энэ филмийг № 5 болгож сонгосон бэ гэхээр саяхан ерөнхийлөгч Трампийн хэлсэн арьс өнгөний үзэлтэй холбоотой үг болон Барак Обама хамгийн их дайн хийсэн ерөнхийлөгч байсантай маш их хамаатай.
Энэ "Get out" филм Америк оронд өнөөдөр хүртэл хар арьстануудыг гадуурхадаг тухай өгүүлсэн. Найруулагч энэ бодит баримтыг урлагийн олон хэрэгсэл хэрэглэж хийжээ. Аймшигтай айлгасан цочоосон бас инээдэмтэй сүүлдээ бүр уйлмаар ч юм шиг. Ёстой л үзэгчийн шийдэл.
Хар арьстанууд өнөөдөр хүртэл гэрийн үйлчлэгч зарц гэсэн тэр хандлага хэвээрээ гэсэн мэт.
Ерөөсөө Америк анх үүсгэн байгуулагдсан 300 гаад жилийн өмнө л хар арьстануудыг Африк тивээс авчирч боол болгосон.
Америкчуудын өвөг дээдэс Жорж Вашингтон, Томас Жефэрсон бүгд олон зуун боолуудтай байсан. Тиймээс Америк бол анхнаасаа хар арьстануудыг боолчилсон боолчлолоор эхэлсэн.
Трамп гаднаас ирсэн хүмүүс буцаж явцгаа гэж олон нийтэд хэллээ. Тэр хар арьстан улстөрч эмэгтэй рүү дайрлаа.
Обама ерөнхийлөгч болсон хэдий ч хар арьстануудыг гадуурхах тэр Америкчуудын хандлагад өөрчлөлт хийж чадсангүй.
Сүүлдээ Обама бүр энхтайваны Нобелийн шагнал өгөөд байхад үл тоомсорлон олон дайныг өдөөж Америкийн түүхэнд хамгийн их дайн хийсэн ерөнхийлөгч болж рекорд эвдлээ.
Обамагийн эхнэр Мишел Овама нөхөрийнхөө хийсэн олон хүн алсан нүгэлийг булзайруулах гэж өөрийнхөө нэр дээр ном хүртэл хэвлүүлэн гаргаж ичгэвтэр байдалд орлоо. Үхэгсэдийн ар гэрийг Мишел Обама номоор олсон мөнгөөрөө тэтгэнэ бизээ.
Америк оронд Мартин Лутер Кинг шиг үнэнч шударга үгээ хэлэх зоригтой бас ухаантай сэхээтэн тийм хар арьстан үгүйлэгдэнэ.
Алсын Америк улам л алслагдсаар...