Литературын 2019 оны Нобелийн шагналаар Австри улсын литерат Peter Handke шагнагдлаа




Литературын 2019 оны Нобелийн шагналаар Австри улсын литерат Peter Handke шагнагдлаа. Түүнийг эртнээс уншсаан. Гайхамшигтай. Өнөө үеийн жинхэнэ дэлхийн сэхээтэн. Яах ч аргагүй түүнд энэ шагналыг өгөхөөс аргагүй. Хэдийний л өгөх байсан.
Түүний илтгэлийг Герман хэл дээр сонслоо. Гайхамшигтай.
Тэр илтгэлээ "Spiele das Spiel, sei nicht die Hauptperson, such die Gegenueberstellung, aber sei absichtslos, vermeide die Hintergedanken, verschweige nichts" гэсэн үгээр эхэллээ. Ойролцоогоор орчуулбал:
"Тоглоомыг тогло, битгий гол хүн бол, нүүр тулах гэж хай, гэхдээ битгий зорилготой нүүр тул, юу ч цаагуураа битгий бод, юуг ч битгий хэлэхгүй өнгөрөө..."
Ийм литератур буюу орчуулгаар уран зохиол Монголчууд бидэнд өмнө ч байсангүй өнөөдөр ч алга. Ямар их дутагдал вэ.
Уянгын халил онгод орохоос цаашгүй. Түүхэн роман нэртэй юу ч биш бичихээс өөр чадваргүй.
Болор Цом нэртэй тэмцээнээр юу хэлж юу илэрхийлэхийг хүлээцгээе...

Join us from the Swedish Academy in Stockholm for the 2019 Nobel Lecture in Literature by Peter Handke.

YOUTUBE.COM

Nobel Lecture: Peter Handke, Nobel Prize in Literature 2019

Join us from the Swedish Academy in Stockholm for the 2019 Nobel Lecture in Literature by Peter Handke.