Геополитик 1: Англичууд Европын холбооноос өнгөрсөн шөнө гарлаа. Америк сүүлийн 14 хоногт Хятад оронд байсан хүнийг хилээрээ оруулахгүй гэлээ. Олон улсын байдал маш их сонирхолтой бас төвөгтэй болж эхэллээ. Геополитик хэрэгтэй боллоо.
Нэгэн цагт дэлхийг колончилж явсан том импер Их Британи хөгөө чирж ичгэвтэр байдалаар Европын холбооноос 3 жилийн өмнөөс хэрүүл хийж явсаар гарлаа.
Brexit нэртэй Европын холбооноос гарах гэсэн хүсэл тэгээд юу авчрах бол гэж асуумаар. Англичууд дахиад том импери болох гэж хөөрч байгаа бол ёстой мөрөөдсөний гарз биз. Америкийн "Yes we can" "Great again" гэж хэлсэн ерөнхийлөгчид дайн хийж бөмбөгдөж сүүлдээ Иран улсын генералыг зүгээр л дэлбэлээд алах жишээтэй.
Англичууд их л сандаралтай байна. Дотооддоо их л үймээнтэй. Одоо тэгээд өөрсдийгөө Европын ард түмэнээс тусгаарлаж арал руугаа буцлаа.
20 зууны эхнээс л Англичууд хөгөө чирч дэлхийд гай болсондоо. Черчил нэртэй гэмт хэрэгтэн тухайн үед дайн хийж мөн ч их нүгэл үйлдсэн. Тони Блэйр Ирак улсад дайныг өдөөж бараг 1 сая хүний амийг хороосон.
Европын оронуудаас зугатаасан Англичууд хаашаа явна вэ?
Европын холбооны туг далбааг хөлийн уландаа гишгэх хэрэг байна уу. Жентэлмэн Англичууд юу болов оо.
Нэгэнт Англичууд Европын холбооноос гарсан бол одоо Европын холбоо албан ёсны хэлээ Англи биш болгож өөр хэлийг сонгох хэрэгтэй болов уу.
Дэлхий үймээнтэй байна.