Кино филмийн философи № 6: "Joker" нэртэй фильм.
Миний ярих дуртай сэдэвүүдийн нэг кино филмийн философи байдаг.
Урлаг байхад шашинаар юу хийх вэ гэсэн үгтэй адил кино филмийн урлаг олон сэдэвүүдийг нэгэн зэрэг харуулж чаддаг. Тэндээс олон асуултын хариултуудыг авах боломжтой. Үнэн гэж юу вэ гэвэл хайр дурлал гэж юу гэвэл кино филм үз л гэж би хэлэх дуртай.
"Joker" нэртэй филмийн талаар үг хэлээ ч гэж олон хүн хүссэн. Тухайн үед яагаад ч юмбэ бүү мэд энэ филм надад нэг л бууж өгөөгүй. Үзсэний дараа ямар ч үзэл үүсээгүй.
Өмнөх филмүүдийн талаар философдоход маш их хэлэх ярих ярилцах сэдэв их байдаг байсан. Гэтэл "Joker" гэж нэртэй филм нэг л гүн утга байхгүй зорилгогүй бас гаргалгаа байхгүй үнэхээр уйтгартай байсан.
Өмнө үзсэн филмүүдийг хэтэрхий давтаад л. Сүүлдээ гол дүр Phoenix нэгэнт муу зохиол байсан тул яахаа мэдэхгүй өөрөө утгагүй хэрэггүй үйл явдал зохиож арай л доогуур байлаа. Найруулагч ч сүүлдээ хурдан дуусгахаас өөр аргагүй болсон харагддаг. Comic өөрөө асуудалтай лдаа.
Phoenix бол сайн жүжигчин. Өмнө оскарууд авсан. Миний дуртай жүжигчин. Даан ч энэ филмээр доош орлоо. Phoenix энэ филмийг аварсан гэмээр. Аврах ч гэждээ шуугиан сайн дэгдээсэн.
Мэдээж түүний бүтээж буй дүр Америкийн нийгэмд хаягдсан гологдсон хогийн хүнийг илэрхийлэх ёстой. Loser гэдэг билүү. Тиймээс нөгөө л утгагүй Batman Superman худал толгой муутай баатаруудыг өөрөөр хэлбэл Америкийн нийгэмийн Hero нарыг дүрслэх биш байсан. Ерөөсөө моралаар бол үргэлжийн баатар байх ёсгүй лдээ. Баатар балардаг шүү дээ.
Саяхан сонсоход "Joker" филм их л олон оскар авна гэж ээ. Удахгүй оскарын хөөрөл эхлэнэ.
Би ерөөсөө оскар авсан филмүүдийг нэг их үзэх дуртай биш. Муу филмүүдийг зах зээлд гаргахын тулд оскар өгөөд байх шиг харагддаг.
Гэтэл оскар аваагүй мөртлөө ямар сайн филмүүд байдаг билээ. Тэр филмүүд үнэхээр цаанаа маш их философийг агуулдаг. Магад Joker филмээр кино филм хямралд орж буй юм билүү. Хуучин сайн филмүүдээ л үзэхээс.
Мэдээж урлагийн эрх чөлөөг мартаж болохгүй. Урлагт л эрх чөлөө бий. Өөр хаана эрх чөлөө ярих вэ дээ.