Геополитик 3




Геополитик 3:
Алс холын Америкт улстөрийн газар хөдлөлт эхлэв үү.
Ардчилсан социалист Берни Сандерс New Hampshire ийн ээлжит сонгуулийн өмнөх өрсөлдөөнд ялалт байгууллаа. Түүний Ohio д байгуулсан ялалтыг хэвлэл мэдээлэл дарах гэж оролдоод бүтэлгүйтэж түүнийхээ хариуг хүртлээ.
Берни Сандерс Sanders энэ 2 ялалтаараа Америкийн орчин үеийн түүхэнд хамгийн аюултай ерөнхийлөгч Трампын Trump төгсгөл удахгүй ирнэ гэж хэллээ.
Трамп болон түүний хамгаалдаг баячууд капиталистууд Америкийн ард түмэний хөрөнгийг хувааж авсанаа буцааж төлөх цаг ирэхнээ.
Ердөө цөөхөн хэдхэн хүн хэдэн сая Америкчуудын хөрөнгийг эзэмшинэ гэдэг шударга ёс хүний эрхтэй яагаад ч таарахгүй.
Францын зохиолч Балзакийн хэлсэнээр их хөрөнгөний цаана том гэмт хэрэг байдаг гэдэг үгний утга агуулгыг Трамп хүлээн зөвшөөрөх өдөр ирж буй.
Америк оронд олон жил хүсэн хүлээгдсэн социал улстөртэй ардчилсан социализм ялах тэр цаг ирэхнээ.
Сандерс хүнийг хүндэлж хүнийг үнэлдэг төрийн бодлогыг Америк оронд авчирч капиталистуудыг шүүх тэр цагийг авчирвал алсын Америкт жинхэнэ ардчилал тогтохнээ. Демократи гэж үгийг ардчилал гэж хэдийгээр буруу орчуулдаг ч яах ч аргагүй энд хэрэглэлээ.

Molor-Erdene