Монголын боловсрол 1: Титэм биш вирус шүү дээ.
Хүн төрөлхтөний бүтээсэн мэдлэг шинжлэх ухаан боловсролын үгс ухагдахуун ойлголтуудыг муйхараар орчуулга нэрийн дор мэдлэгийн үнэ цэнийг алдагдуулж утгагүй ойлгомжгүй хөндий болгож сүүлдээ бүр тоглоом хийж байгаа мэт махчилан орчуулж инээдэмтэй бүдүүлэг үйлдэл хийдэг явдал улам ихэссээр.
Өнөөдөр нийтлэг хэрэглэдэг мэдлэг боловсрол шинжлэх ухааны ойлголтууд анх Грек, Араб болон Латин хэл дээр эхэлсэнийг хаа ч хүлээн авч эх хэл дээрээ орчуулахгүй хэрэглэж ирсэн гэдэг мэдээж шүү дээ.
Гректэй зэрэгцэн Энэтхэг, Хятад хоёр бие даан мэдлэг боловсролоо хөгжүүлсэн тул тэд анхнаасаа өөрсдийн үгс ухагдахуунуудтай.
Монголчуудын ерөнхий боловсролын сургуулиуд болон их дээд сургуулиуд анх Оросоор дамжин Европоос ирсэн тул Грек, Латин хэлнээс гаралтай мэдлэг боловсролыг өнөөдөр хүртэл хэрэглэж ирсэн. Яг адилхан бүтэцтэй. Тиймээс ч гадаадад очоод Монгол залуус ямар ч саадгүй сурцгаадаг. Түүнээс биш Корона вирус гэж яриад байхад хааны титэм эсвэл нар хиртэхэд үүсдэг титэм дүрс гэж ойлгоод байвал арай л биш болов уу. Хаан ярих дуртай хүмүүс л энэ титэм үгэнд дуртай байх шиг. Инээдэмтэй.
Цаашид титэм гэж ярихаа болих хэрэгтэй. Корона вирус гэж ярих хэрэгтэй. Орчин үеийн Монгол улсын мэдлэг Латин хэлнээс эхлэлтэй болохоос Монгол хэлнээс эхлэлтэй биш.
Зүгээр титэмтэй төстэй хэлбэртэй вирус шүү дээ. Яг харахад титэм шиг ч биш л харагддаг.
Вирус болон бактери хоёрын ялгааг гэнэт гарч ирсэн хөгшин бараг зөнөсөн профессорууд тайлбарлах гэж хэл амаа олж ядаж байгааг зурагтаар харахад ичгүүртэй. Нөгөө залуу үе хаачив. Япон, Солонгос, Америкийн лабораторуудаар дүүрэн Монгол охид хөвгүүд залуу нас аа өнгөрөөж судалгаа шинжилгээ хийж байгаа биздээ. Тэд яагаад сошиал ертөнцөд груп үүсгэж соён гэгээрүүлэх ажил хийхгүй байна.
Ерөөсөө энэ мэдлэг боловсрол шинжлэх ухааны үгнүүдийг орчуулж булай болгодог бүдүүлэг зан чанаруудаасаа салмаар. Витамин гэж үгийг тэр чигээр хэрэглэхгүй амин дэм гэж мухар сүсэгтүүлэн орчуулах ямар хэрэг байна.
Ренчин Дамдинсүрэн нараас эхлэлтэй орчуулдаг хэнээрхэл бүр гаарчээ. Хойч үедээ ингэж гай болох гэж дээ.
Төвдөөс орж ирсэн долоо хоногийн нэрс Даваа Мягмар Лхагва Пүрэв Баасан Бямба Ням гэсэн Төвд үгнүүдийг орчуулахгүй хэрэглээд болж л байгаа биздээ.
Корона вирус гэж хэлцгээе.
Үргэлжлэл бий.