Зүйр цэцэн үгийн тайлбар 1: Амьдрал бол аялаад явах биш.
Өчигдөр оффисын байр түрээслэгч компани шинэ сарын бэлэг гэж хэдэн эд бараа бэлэглэжээ. Түүний дотор нэг аяга байв. Аяганы гадна "Амьдрал бол аялал" гэжээ. Энэ тухай бодов.
Үнэхээр амьдрал бол аялал гэж юу гэсэн үг вэ. Зүгээр гадаадаар эсвэл хөдөөгөөр аялаад явах арай л биш байх. Тийм гэвэл хурдхан олон оронуудаар аялаад л тоолоод л эсвэл хөдөөгөөр зогсохгүй давхиад л байх болж таарна. Арай л ийм хөнгөн шингэн үг бишээ.
Амьдрал өөрөө аялал түүнээс биш аялах аялал биш болов уу. Хүний амьдрал гэдэг нэг л ганцхан том аялал. Ганц л удаа аялана. Үүнд эргэж буцна гэж байхгүй. Тийм л аялал.
Хүн төрнө гэдэг аялал эхэлж буй харин үхнэ гэдэг аялал төгсгөл болж буй.
Тиймээс хүн аялалд хэрхэн бэлтгэлтэй вэ. Аялалын эцэст хэрхэн аялалаа төгсгөх вэ.
Зарим хүний аялал эрт төгсөнө. Зарим хүний аялал оройтож төгсөнө. Зарим хүн аялалаа өөрөө зогсооно. Гэтэл зарим хүмүүс аялалд бусадыг хэрэглэнэ. Бусадаар аялалаа даалгана. Бартаатай аялалыг мөнгөөр төлөх гэж эндүүрнэ.
Ерөөсөө хүн аялалыг товчлох гэж аргалах гэж залилах гэж хичээх бүр аялалын төгсгөл муугаар төгсөнө. Ийм хүний амьдралыг амьдраагүй аялал гэх болов уу.
Зүйр цэцэн үгийн талаар сонирхож тайлбар хүссэн хүмүүс над руу явуулаарай.
Ерөөсөө хүмүүс өөрсдөө аялалынхаа ямар хэсэгт яваагаа тодорхойлох хэрэгтэй. Зарим хүмүүс эхлэл хэсэгтээ зарим хүмүүс төгсгөл рүүгээ. Гэтэл зарим хүмүүс аялалаа огт эхлээгүй ч байх боломжтой. Тэгвэл өөрийнхөө өмнөөс аялуулаад байдаг хүмүүсийг хэн гэх вэ. Бас л нэг асуулт. Зарим хүмүүсийн аялал бартаатай бэрхшээлтэй болох тусам эрч хүч орж хатуу тэмцдэг. Тэгэхээр амьдрал бас тэмцэл байхнээ.