Геополитик 5
Олон улсын улстөр ямар гоё сонирхолтой болж байнаа.
Домогт Pink Floyd чуулгын гитарчин Roger Waters Рожер Вотерс саяхан болсон жагсаал дээр үг хэллээ.
Тэр зэрлэг капитализмын муу муухайг илчилж дэлхийн олигорхуудыг сандаргасан Julian Assange Жулиан Ассанж ийг суллах жагсаалыг уриалж Английн төрийг шүүмжилсэн жагсаалд оролцож үг хэллээ.
Тиймээ Рожер Вотерс хэзээнээсээ нийгэм улстөрд зориулж дууны үг бичиж дуулж ирсэн. Тэр хэзээ ч онгироо бацаануудын нэг оройг баясгах гэж концерт тоглож яваагүй.
Рожер Вотерсын дууны үг бүрт философийн үнэр үнэртдэг. Тэр ном уншдаг дуучин болохоос хүний үгэнд ая оруулаад чарлах дуучин биш. Дуучин хүн ийм л оюунлаг байх хэрэгтэй. Тэгвэл жинхэнэ урлагийн бүтээл болно.
Айн Ранд Ayn Rand ын шүтдэг хувиа хичээж хүнийг хохироож дэлхийн санхүүг монополчилсон зэрлэг капиталистуудын төгсгөл ойртож байна...