Цаг төр 1: Корона вирус хүйтэнд дуртай ба үндэстэний бахархалын тэнэглэл.
Корона вирус хүйтэнд дуртай. Дулаарахаар багасна гэж мэргэжилийн эмч нар яриад л бичээд л.
Монголчууд Корона вирусын эсрэг үрэл хүлхэж зогсож байхаар Хятад улс руу явж хичээлд сууж эмч хүний ёс суртахуунд суралцаж эмч хүн мэргэжилдээ хир үнэнч ямар ч мухар сүсэгт автагдахгүй гэсэн тэр оюунлаг чадварт суралцах хэрэгтэй болжээ.
Монгол хүн Корона вирус тусахгүй гэж хүртэл нэг хэсэг хүмүүс орилолдож Монгол үндэстэн бусадаас өөр гэсэн бахархалын тэнэглэл ичмээр...
Германы философич Шопенхауэр "Хамгийн хямдхан бахархал бол үндэстэний бахархал" гэж хэлсэн байдаг.
"The cheapest sort of pride is national pride".
Зурагтаар яриад ярилцлага өгөөд байгаа хүмүүс үүх түүх эцэг өвгөд гээд л юм л бол учир утгагүй Монгол үндэстэнээр бахархаад л үргэлжийн Монгол гэж тодотгосон дайвар үг хэрэглэнэ.
Зүгээр тараг ууж чадахгүй Монгол тараг гэнэ. Орос төмс нутагтаа ургуулчихаад Монгол төмс гэнэ. Ингэж их Монгол гэж хөөрөлдөх юу илэрхийлж яах гээд байгаа учир олдохгүй хэтэрхий гэнэн тэнэглэл биш үү.
Энэ л их Монгол Монгол Монгол гэсэн маань мэгзэм амандаа бувтнах орчин үед таарахаа больжээ.
Монгол үндэстэн гэж хаа ч байхгүй. Ерөөсөө үндэстэн гэдэг улстөрийн нэрлэгээ болохоос биологийн гарал үүсэлтэй хамаатай үг ухагдахуун биш.
Байгалийн түүхийн музей байсан бол өнөөдөр хүүхэд залуучуудад Вирус хэдэн сая жилийн түүхтэй яагаад амьтанаас хүнд дамждаг тухай тайлбарлаад зогсож байх байсан. Музей нураадаг ард түмэн яагаад ч ёс суртахуунтай биш.
Хүн сармагчин ан амьтан бүгд нэг л гаралтай. Тэр ч бүү хэл хүн эмчлэх гэж эмчилгээний аргаа турших гэж хулгана гахай д хүртэл туршилт явуулдаг. Тэр бүгдийг харчихаад тариа дусал хийлгэж хайрцаг хайрцагаар эм уучихаад хүн сармагчинтай хамаагүй гээд хэлэх үү.
Монгол хүн орчин үеэс дэндүү хоцорчээ. Монгол улс орчин үед ирэх цаг нэгэнт болжээ. Монголын ээж аавууд залуу үеэс хоцрогджээ.
Монголын төрийн хүмүүс урд хойд хоёр хөршөөсөө суралцаж тийшээ явцгааж хичээлд суух цаг болжээ.
Байгалийн түүхийн музейг буцааж сэргээж илүү шинжлэх ухаан боловсрол мэдлэг таниулан соён гэгээрүүлсэн музей болгох хэрэгтэй байна.
Байгалийн түүхийн музей бол дэлхийн түүх. Чингис музей бол ганц хүний намтар. Чингисийн музейгээ Чингис хотдоо л барина биз. Шинжлэх ухаан нураагаад өчүүхэн газар булааж аваад арчаагүй шүү.
Маргаашийн ирээдүй хүүхэд залуучуудад илүү чухал шаардлагатай байна.