Монгол-Хятадын өчигдөр, өнөөдөр, маргааш 1




Монгол-Хятадын өчигдөр, өнөөдөр, маргааш 1:

30,000 хонь ба торго, засмал зам, барилгуудын ажил үргэлжлэх баталгаа.
Монголчууд юугаараа баян түүгээрээ дайлна гэдэг шиг хониороо баян түүгээрээ дайлна харин түүний хариуд наадамаар өмсөх дээлийн торгоо баталгаажуулав уу.

Гоёх гоодох болохоороо Хятад шиг хэрэгтэй улс байхгүйгийн хажуугаар бас засмал замуудаа бариулах зайсангаас авахуулаад гоё нэртэй хотхонуудын own барилгуудыг бариулах гээд Монголчууд Хятад хүнд гэнэт л дуртай болцгоодог доо.

Уурлаж атаархахаараа Хужаа гэж дуудна. Хоол идэх болохоороо Хятадын бууз банш жигнэнэ.
30,000 хониор Хятад хүний хөдөлмөрийг баталгаажуулж байна уу гэмээр л харагдлаа.

Монгол-Хятадын өнгөрсөн, өнөөдөр, маргаашийг чөлөөтэй улстөржихгүй үндэсний үзэлгүй ярилцаж бичилцэх тэр цаг иржээ. Хөршүүд гэдэг онцгой асуудал. Геополитикоос тусдаа.

Хэнтэй ч хамаагүй нүүр лүү эгц харж байгаад ярилцаж асууж хариулдаг насанд хүрсэн тэр зан төрх Монгол хүнд дутагддаг. Шинэ цаг шинэ зуун шинэ шаардлагуудтай нүүр тулахнээ.

Эртнээс эхлэлтэй торгоны замын зураг хавсаргав. Энэ зам зөвхөн эд бараа зөөдөг зам биш соёл түгээсэн соёлын зам бас болж чаджээ.

Molor-Erdene