Геополитик 6




Геополитик 6

Холын Европ асуудалтай байна. Грек улсын хилийг хааж гаднаас цагаач, дүрвэгсэдийг оруулахгүй гэсэн арга хэмжээнүүд авч олон зуун сая Евро зарцуулж Европ руу хэнийг оруулахгүй гэж хатуу шийдвэр гаргалаа.

Өчигдөрийн мэдээгээр Frontex гэж нэртэй хилийн асуудалыг шийдэх зорилготой агентлаг нийт 700 сая Евро авахаар боллоо.
Барууны оронууд нэртэй Европ, Англи, Америк гэсэн улсууд олон зуун жил Ази, Африк, Латин Америк гэсэн ард түмэнүүдийг колончилж бүхий л баялагийг дээрэмдэж өнөөдөр ч дээрэм үргэлжилсээр.

Тэр улс оронуудад энэ л олон иргэний дайнуудыг Барууны оронууд өрнүүлж дайны гал асаасаар. Зэр зэвсэгээрээ иргэний дайн үймээн бослого хөдөлгөөн улстөрийн төөрөгдөл дэгдээж нийт дэлхийг үймүүлсээр. Яагаад дэлхийн үлгэр жишээ болсон Барууны ертөнц ингэж капитализмын золиос болов? Ардчилал хаачив? Хүмүүнлэг хаачив? Неолиберализмыг яагаад хязгаарлаж чадахгүй байна вэ?

Нэгэнт л Барууны оронууд газарын баялаг дээрэмдэх гэж дайн дэгдээж олон улс ард түмэнүүдийг эх орон төрөлх нутагтаа амар амгалан амьдрах боломжгүй болгосон бол одоо тэр ард түмэнүүд Европ, Англи болон Америкийн зүг дүрвэж цагаачилж хилийг даван орохоос өөр замгүй. Тэднийг оруулах ёстой. Энэ бол шударга ёс.

Түүнээс гадна газарын баялаг ихтэй буурай ядуу оронуудад зориуд үймээн дэгдээж ардчилал нэрийн дор худал хуурамч сонгуулиуд явуулж дотоод зөрчил хэрүүл маргаанд оруулсанаар тухайн ард түмэн эх ороноо орхин дүрвэн явах ихэслээ. Үүний давуу тал бол нэгэнт ард түмэн нутагийн уугуул иргэд дүрвээд цагаачлаад явсан тул Барууны оронууд ямар ч эсэргүүцэлгүй уул уурхайн компануудаа оруулж тухайн ороны баялагийг техник технологийн хүчээр хурдан хугацаанд их хэмжээгээр авахад амархан болох жишээтэй. Тиймээс ямар ороноос олон дүрвэгчид явна вэ тэр орон маш их газарын баялагтай гэсэн үг. Уул уурхайн компануудын шуналын цэг.

Саяхан Африкийн Мали улсад үймээн дэгдлээ. Тэр орон их л алт эрдэнэс баялагтай байхнээ. Ард түмэн дүрвэж явна харин уул уурхайн компанууд зөрөөд орцгооно. Мали хуучин Францын колони орон байсан.

Molor-Erdene

Molor-Erdene