Геополитик 7




Геополитик 7:
Алсын Америк дараагийн ерөнхийлөгчөө сонгох сонгуулийн өмнөх өрсөлдөөнд ид оржээ.

Ардчилсан социалист Sanders Сандерс ийг ерөнхийлөгч болгохгүйн тулд цуст гарт Biden Байден болон хэвлэл мэдээлэлийг гартаа авсан тэр ч бүү хэл Улаанбаатар хотын төвд томоохон дэлгэцээр неолиберализмаа сурталчилдаг Bloomberg нар хамтарч эхэллээ.

Байден тухайн үедээ дэд ерөнхийлөгч байхдаа Обама гэж хамгийн их дайн хийсэн ерөнхийлөгчтэй хамтарч олон хүний цусыг урсгасандаа. Хэлмэгдсэн ард түмэн үүнийг мартаагүй.

Байдений үг хэлийг сонсоход Демократ намын дотор яг л өмнөх сонгуулийн бохир үйл явдалтай адил үйл явдал давтагдахнээ.

Сандерс ийг унагааж байвал ямар ч муу муухай улстөр хийхэд бэлэн гэж тухайн үедээ Билл Клинтоны эхнэр Хиллари их ч муухай дүр төрх гаргасандаа. Тэр үед Трамп зүгээр л Демократ намын хэрүүл болон өөрсдийгөө хэрхэн доош хийж байгааг харж сууж байгаад л өөрөө итгэхээргүй гэнэт ерөнхийлөгч болж ёстой мэл гайхаж цэл хөхөрсөн.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн төлөв байдал бас л өмнөх сонгуулийн дүр зурагтай адил Сандерсийг л гаргахгүй гэж тангараглажээ. Тиймээс бүгдээрээ Байденийг дэмжинэ шүү гэж үнэхээр инээдэмт улстөр эхлэлээ.

Байден хамаг хүчээрээ Сандерсийг унагаагаад өөрөө хүмүүсийн шившиг болооод харин Трамп яг л өмнөх шигээ инээгээд л ерөнхийлөгч болох тийм маш энгийн хөнгөхөн зураг харагдана...

 

Image may contain: 2 people, people standing and suit