Капитализмын төгсгөл ба шинэ шийдэл 1:
Пикетти Piketty "Капитал ба Идеолог" нэртэй номондоо капитализмаас өөрөөр улс төр эдийн засагийг зохион байгуулах боломжтой гээд үүний шийдэл бол оролцоотой социализм participatory socialism гэжээ.
Германы философич Марксын "Капитал" нэртэй номоос хойш 150 жилийн дотор капитализм хэрхэн хөгжиж хямарсан түүхийг Пикетти энэ удаагийн номондоо бичжээ.
Яагаад тэгш эрх equality алдагдаж хэт баян хэт ядуурал үүсэв гэдэгт дүн шинжилгээ хийжээ.
Пикетти эдийн засагийн шударга ёс justice шаардсан ном бичжээ.
Зөвхөн эрх чөлөө liberty хангалттай биш хүмүүст тэгш эрх хэрэгтэй. Тэгш эрхгүй хүмүүст эрх чөлөө байхгүй.
Тэгш эрхтэй болцгоосоны дараа тэгш боломжтой болно. Нийгэмийн тэгш эрх, улстөрийн тэгш эрх болон эдийн засагийн тэгш эрх хэрэгтэй. Тэгш боломжийг бүх хүмүүст олгох хэрэгтэй.
Пикетти залуу хүмүүсийг 25 нас хүрэх үед төрөөс тодорхой хэмжээний мөнгө олгож амьдралын гараанд туслах хэрэгтэй гэжээ. Тэгээгүй цагт залуус амьдралд тэгш биш ялгаатай боломжтойгоор оролцдог. Энэ бол тэгштгэх биш. Мэдээж хүн бүр адилгүй янз бүрийн онцлогтой.
Пикетти хувийн өмчийг шинээр тодорхойлох хэрэгтэй гээд юуг "өмч" гэж нэрлэх тухай санал гаргажээ. Яагаад гэвэл ямар ч хувийн өмч нийгэмээс гаралтай тул нийгэмээс тусдаа биш.
Капитализм нэгэнт ашиг олох улам их баяжихын төлөө тул ирээдүйд байгалийг устгаж дэлхийг сөнөөх аюултай. Тиймээс капитализмыг маш түргэн хязгаарлаж оролцоотой социализмын тухай Пикетти бичжээ. Хэдхэн баячууд улс ороныг хэзээ ч хөгжүүлж байгаагүй боловсролтой иргэд л хөгжүүлнэ. Тиймээс улс ороноо хөгжүүлэх гэвэл иргэдийн боловсролыг сайжруулахыг анхааруулжээ.