Корона вирус ба философи 2:
Монгол улс Ковид-19 нэртэй Корона вирус тархах үеэр ямаршуухан байдалтай байгаа тухай өмнө дугаар 1-т бичсэн.
Одоо энэ дугаар 2-т цаашид яах вэ гэсэн асуултанд хариулах гэж оролдов.
Урд өмнө гарч л байдаг ханиадны вирусын нэг төрөл мэргэжилийн нэрлэгээгээр Ковид-19 нэртэйгээр хэтэрхий өндөр авчээ. Зүгээр нэг нүдэнд харагдахгүй хэмжигдэхгүй бяцхан вирус дэлхийг өөрчлөх мэт. Мөнгө ноёлохоо болиод вирус ноёлохнээ.
Монголчууд бид бүр тахал мэт нэрлээд өвчин тархсан гэж хүртэл давруулан хөөрөгдөж Ардын хувьсгалын өмнөх боловсролгүй цаг үеийг санагдуулна.
Дэлхийн зарим хүн ам ихтэй эдийн засаг томтой улстөр бэхжсэн оронууд арай л өөрөөр тайлбарлаж ярилцаж маргалдаж байна. Эмч нар болон вирус судлаачид хүртэл хэдийний ярилцаж маргаж эсэргүүцэж жагсаал хүртэл хийж эхэлжээ.
Зарим жижиг хүн ам 10 саяаас хэтрэхгүй оронууд арай хөнгөн хандаж байна.
Ерөөсөө л дэлхий ямар жижиг хил хязгаар ямар их утгагүй гэдэг хүртэл харагдана. Зарим ард түмэнүүд ямар явцуу гэдгийг ил тод харуулж байгаа явдал үнэхээр доош орсон мэт.
Олон хүмүүс эх орон нутаг ус яриад л хэний эсрэг болж хэнийг гадуурхах гээд байгаа юмбэ бүү мэд. Үндсэрхэг үзэл бүр ч гаарлаа. Бид ялна гэж байгаад ялагдсан санагдана. Ухаанаараа л ялах болохоос нум сум харвах биш л дээ. Ухаан ялагдаж ямар их ухаан доройтсон гэдэг өдөр бүр л харагдана.
Олон ном зохиолд айдас үүсгэж айлгаж сүрдүүлж байгаад зорилгодоо хүрдэг арга бүр эртнийх гэж бичдэг. Юм мэдэхгүй хүүхэдийг хүртэл айлгаж байгаад зорилгодоо хүрдэг ээж аавууд гудамжинд харагддаг..
Холливуудын кино филмүүдэд хүртэл аюултай вирус тархаж буйг харуулж хэтрүүлэн давруулж өөрсдийгөө ямар их мундаг гэдгээ гайхуулдаг. Гэтэл Америк орон Холливуудын кино филмд гардгаасаа даан ч дор доогуурдаа.
Барууны оронуудад хэн нэг хүмүүст ашигтай болооод л лок даун lock down шат даун shut down зарласан гэж хүртэл одоо өнгөрсөн хойно эргэн харж шүүмжилж эхэллээ.
Сүүлийн үед барууны онолчид "New Normality" гэсэн ойлголтын талаар нилээд маргалдаж байна. Ямар ч гэсэн бидний өмнө ямар байсан тэр лүүгээ очих нэгэнт өнгөрсөн гэцгээнэ.
Үүнийг юу гэж ойлгох вэ гэхээр ердөө л сайхан санамжууд үлдэнэ. Бид Коронагийн өмнөх тэр үеэ үргэлж сайханаар санах болно. Одоо бол өнгөрсөн. Буцаж ирэхгүй.
Хүн бурханы бүтээл биш биологийн биет хэдэн тэрбум вирус тээгч гэдгээ хүлээн зөвшөөрөх цаг л болждээ.
Пандеми гэсэн мэргэжилийн ойлголт ямар нэг вирус улс ороны хил хаана байхаас хамаарахгүй тархахыг нэрлэдэг хэдий ч Монголчууд цар тахал гэж хэдийний вирус судалгааны салбарыг завхруулжээ. Тарваган тахалтай адил тахал биш шүү дээ. Тахал хүрвэл үхнэ вирус авбал үхэхгүй. Вирусээр үхэхгүй өвчинөөр л үхнэ шүү дээ. Ерөөсөө хүн мөнх биш хэзээ нэгэн цагт үхэж л таараа.
Худал буруу алдаатай орчуулгууд хүмүүсийг айдастай хулчгар хүйтэн хөндий бүдүүлэг зэрлэг болгох юмдаа. Монгол хэлний тайлбар толь бичиг шинэчлэгдэх цаг болжээ.
Шинэ нормал гэсэн ойлголтыг бас л шинэ энгийн эсвэл шинэ хэвийн гээд орчуулах л байхдаа.
Нормал гэсэн үг илүү ч үгүй дутуу ч үгүй яг иж бүрэн юу гэж заасанаар гэсэн л ойлголт. Normal university гэсэн боловсролын салбарын нэрлэгээг хэвийн их сургууль бүр энгийн их сургууль гэнүү орчуулаад л.
Гэтэл нормал гэсэн үг хэдийний хэрэглэгдээд эхэлсэндээ. Норм гэсэн үг дүрэм гэсэн утгатай. Тэгвэл нормал гэж дүрэмийн дагуу заасаны дагуу л гэж ойлгох.
Шинэ үг гаднаас орж ирэхэд хэл баяждаг. Үгүй гэвэл үгээр тоглож кофег боргол гэхтэй адил болно. Мэргэжилийн үгнүүдийг орчуулах нэрээр махчилж монголчилохоо болимоор. Хар яриа бишдээ.
Машинаа өглөөний хүйтэнд асаасаны дараа нармаалд гэдэг бол нормалд гэсэн үг шүүдээ. Мотороо нормал ажиллагаанд оруул гэсэн ойлголт болохоос хэвийн эсвэл энгийн болгоорой гэсэн үг биш шүүдээ. Хэвийн боов ямар ярих гэж байгаа бишдээ.
Шинэ нормал үе эхлэж Монголчууд шинээр нормалдахнээ. Өмнөх амьдралаа буцааж авах боломжгүй болж ард үлдсэн бололтой. Өнгөрсөний тухай биш ирээдүйн тухай ярих шаардлагатай болж Монголчууд анх удаа ирээдүй маргаашийн тухай ном бичихнээ. Музейгээс гарах цаг болжээ.
Шинээр нормалдацгааяа.