“Монгол хэл“ төсөлийн танилцуулга




Өнөөдөр Мишээл экспо дээр 3 цагаан ном бусад орчуулгуудтай хамт тавигдлаа.
"Монгол хэл" төсөлийн хүрээнд 3 цагаан ном Буриад, Казах болон Орос хэл дээр орчуулагдсан.
Монгол хэлийг бусад хэлнүүдтэй жишин уншиж ямар үгнүүд гаднаас орж ирж Монгол хэлийг баяжуулсантай танилцах боломжтой болсон.
Монгол бичиг нэртэй Уйгаржин Монгол бичигт бас хөрвүүлсэн тул Ар Монгол хэлийг Өвөр Монгол хэлтэй зэрэгцүүлэн унших боломжтой болсон бөгөөд Ар Монгол хэл Кирил Монгол бичигт шилжсэнээр ямар их хөгжиж дэвшиж баяжиж урагшилсаныг бодит жишээнүүд дээр харах боломжтой болсоныг бас хэлэх хэрэгтэй болов уу.
Монгол хэлний Ертөнц, бодол, мэдлэг, ухаан, ухамсар, эрдэм, санаа, сэтгэл болон зохиол гэсэн 9 том ойлголтыг гүнзгийрүүлэн судалж философи, психолог болон социолог цаашлаад хэл зүй, түүх гэх салбаруудаар жишээ болгож бичсэн 3 цуврал номуудтай танилцана уу.

Molor-ErdeneMolor-ErdeneMolor-Erdene