Zizek Жижек Германы философич Hegel Хэгэл - ийн 270 жилийн ойд зориулж ном гаргажээ.
Хуучин Югославын философич Жижек өнөөдөр 21 - р зуунд хүн төрөлхтөнд тулгарч буй том сэдэв "Хүн гэж хэн бэ" асуултанд номоороо хариулжээ.
Тархи судлал хэтэрхий хөгжиж бас мэдэмхийрч мөн Хиймэл оюун Artificial Intelligence хийх гэсэн Google компаны улайрал цаашлаад өөрийн ухаанаа программ болгож цааш өөр биеүдэд суулгаж мөнх наслах гэсэн солиоролуудын тухай бичжээ.
Ерөөсөө хүн төрөлхтөний ирээдүйг өнөөдөр агуу философич Хэгэлийн нүдээр харвал ямар харагдана гэдэгт дүгнэлт хийжээ. Хэгэлийн "Phenomenology of Mind" номыг олон жилийн өмнө уншиж байсан. Одоо нэг харахаас.
Хүний тархи үнэхээр хүний ухааныг бүрэн илэрхийлж чадах уу "тархи ба ухаан" буюу Brain and Mind гэсэн философийн асуултанд Жижек хариу өгчээ. Хүний тархийг компютер машинтай холбоход юу болох вэ.
Сүүлийн үед Жижек хэд хэдэн сайхан ном бичлээ. Цаашид танилцуулнаа.