Америк эмэгтэй 77 настай Лоуизе Глюк Louise Glück литературын ангилалд 2020 оны Нобелийн шагнал авахаар болжээ.
Эссэист болон поэт энэ эмэгтэйг “her unmistakable poetic voice that with austere beauty makes individual existence universal” гэж үнэлж шагналд тодорхойлжээ.
- "her unmistakable poetic voice" гэхээр хэзээ ч танигдах андуурахын аргагүй поэтик яруу найрагийн дуу хоолой
- "with austere beauty makes individual existence universal" гэхээр туйлбартай гоо сайханаар хүн бүрийн байгааг дэлхийн хаана ч адилханаар дүрсэлдэг.
Лоуизе Глюк цааш юу болох мэдэгдэхгүй хүн байхын existence тухай бичдэг. Хүн байх гэдэг түүний гол сэдэв. Зүүдэлсэн зүүднүүдээс юу үлддэг билээ мөн хүн бодит байдалд хэрхэн үргэлж эндүүрдэг билээ гэх мэт сэдэвүүд түүний бүтээлүүдэд тусгагджээ.
Универсал universal гэж маш гоё үгээр түүнийг үнэлэхдээ дүгнэжээ. Универсал гэж дэлхийн хаа ч гэсэн үг тул дэлхийн хаана ч түүний бичсэнүүд тохиолддог тиймээс урлагийн хүн ард түмэнээр эсвэл үндэстэнээрээ хязгаарлагдаж болохгүй харин хар цагаан ази америк дэлхийн хэнд ч буухаар дэлхийлэг гэж дүгнэсэн.
Лоуизе Глюк 1943 онд төрсөн Унгараас цагаачилсан Еврэй гаралтай хүмүүсийн хойч үе. Түүнийг хэнээс ч илүүгээр "хүн байхын иллюз буюу бүтэлгүйтэл эндүүрэлүүдийн тухай бичдэг" гэжээ.
Эксистэнц гэж үг Латинаар "байх" гэсэн утгатай бөгөөд хүн хэрхэн байна вэ түүний хэрхэн байгааг нэрлэсэн. Өнөөдөр ийм байна. Өчигдөр тийм байсан. Маргааш ямар байх вэ. Байсан шиг байж чадах уу.
Лоузе Глюк хайр, амьдрал, үхэл гуравыг бүтээлдээ тусгаж хүүхэд насны тухай болон өөрийн намтараа бас оруулдаг. Дүгнэж хэлэхэд тэр "хүн байхын эссэнц" буюу "хүн байх гэдэг ямар вэ" гэсэн асуултыг хариулах гэж хичээсээр иржээ. Олон жил ажилласан түүний тууштай болон сахилга баттай хөдөлмөр түүнийг шагнасан гэмээр . Баяр хүргэе!