3 цагаан номыг Ар Монголын Крилл, Өвөр Монголын Уйгаржин болон Баруун Монголын Уйгаржин бичигүүдээр уншиж бичиг үсэгийн шинжилгээ судалгаа хийх боломжтой боллоо.
Баруун Монголын "Тод" бичигийг Өвөр Монголын "Босоо" бичигтэй хамтруулан уншиж ямар ялгаатайг мэдэж үнэхээр орчин үед таарах эсэхийг ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлэх цаг нэгэнт болжээ.
Энэ хоёр бичиг хоёулаа Уйгаржин бичигээс гаралтай. Уйгаржин цааш Ассир гээд эртний ард түмэнүүдийн бичигээс эх авсан.
Ямар ч бичиг үсэг анх бэлэн тоо ёсоороо өгөгдсөн эсвэл хийгдсэн биш. Цагийн туршид үсэг нэмэгдэж сайжирч боловсронгуй хялбар энгийн дүрс хэлбэртэй болж ирсэн.
Ар Монголын хэрэглэж дассан Крил үсэг Грекийн алфабетээс эх авсан бөгөөд Зүүн Европ болон Орос оронд хэрэглэдэг. Тиймээс Европоос гаралтай шинжлэх ухааны хэллэгүүдийг сайн буулгаж чаддаг. Алфабэтийг цагаан толгой гэж орчуулдаг.
Бичиг үсэг гэдэг мэдлэг боловсролтой хамаатай болохоос цөөн хүмүүсийн дуртай дургүйтэй ямар ч хамаагүй. Ерөөсөө бичиг үсэг гэдэг ном уншдаг хүмүүсийн л асуудал.
Ном уншдаггүй хүмүүс гарчиг хаяг унших болон албан бичиг өрөгдөл гэх мэтийн хүрээнд л бичиг үсэг хэрэглэдэг ба ийм хүмүүс яриан хэлээрээ явахад бараг хангалттай гэмээр. Орчин үед гар утасаараа л хэдэн үсэг нийлүүлэхээс цаашгүй болцгоосон.
Нэг л их бичиг үсэг яриад байдаг хүмүүс тэгээд ямар ном уншсан бэ. Их номын хүмүүс гээд шагнаад байдаг тэр хүмүүсийн өөрөө бичсэн гэдэг номуудаас тэгээд боловсрол үнэртдэг билүү.
Ном уншдаггүй хүмүүс бичиг үсэгийн үнэ цэнийг мэдэхгүй тул бичиг үсэг рүү дайрч солино холино гэж эсвэл зөв бичих дүрэм нэрийн дор бичиг үсэгээс жигшүүлж баллаж хөндийрүүлдэг.
21-р зуунд зурагтаар цагаан толгойн үсэгүүд заагаад улс ороноороо нэгдүгээр ангийн хүүхэд болцгоох дэндүү хоцрогдсон гэмээр. Тэгээд хэзээ улсаараа үсэглэлийн баяраа хийх вэ.
Хэн ч ямар ч бичиг үсэг хэрэглэж болно. Гагцхүү хүмүүст хэрэгцээтэй соён гэгээрүүлсэн ёс суртахуун түгээсэн үнэхээр уншчихаар номууд бичигдэх хэрэгтэй.
Энэ 3 бичигүүдээр ямар номуудыг өнөөдөр унших боломжтой болон мэдлэг боловсролыг орчин үеийн хэллэгээр илүү илэрхийлж болох эсэхийг дүгнэнэ бизээ.