Америкийн ардчилал устжээ




Өнөөдөр өглөө фэйсбуукийн алгоритм 2 жилийн өмнөх лекцэнд хэрэглэсэн номын тухай тайлбарыг санууллаа. Фэйсбуукийн нөгөө хачин Монгол орчуулгуудаар бол дурсамж гэж нэрлэжээ. Дурсамж ч арай бишээ. Санахгүй байсаныг санууллаа гэхүү.

Энэ номондоо Жижек урдаас мэдсэн юм шиг л бичжээ. "Нэг л сайхан гэгээн цагаан өдөр неолибералистууд хулгай ч шиг л орж ирж бүгдийг эзлэн түрэмгийлнэ". Хүн та юу ч мэдэхгүй л итгээд л үнэмшээд л дэлгэц рүү гөлрөөд л сууж байна.

Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн хэрүүл маргаан зогсож Байден Biden шинэхэн ерөнхийлөгч болж харин Трамп Trump экс ерөнхийлөгч боллоо.

Америкийн алдарт эрх чөлөөг болон уриалдаг ардчилалыг хэдийний өдөр орж ирдэг хулгайч нар устгажээ. Сүүлийн 1 сарын дотор сонгуулийн үеэр Америк оронд юу болов. Монголд ч бас дутахгүй бараг л бэсрэг сонгуулийн үйл ажиллагаа явагдах шиг. Монгол арай Америкийн колон орон биш биздээ. Америк далайн цаана алс хол шүү дээ. Уулын цаана биш шүүдээ. Ичмээр л юм болсондоо. Хэн хэн бэ гэдэг харагдсан. Хөөрхийс.

Үнэхээр л Твиттер болон Фэйсбуук бүгдийг шийддэг болжээ. Сүүлдээ Трампын аккаунтыг хүртэл хаасан. Мэдээж Твиттер болон Фэйсбуук хаагаагүй хүн л хаасан шүү дээ. Тэр хүмүүс хэн бэ? Тивиттерийн цаана хэн бэ? Фэйсбуукийн цаана хэн бэ ?

Философич Жижекийн хэлсэнээр хүмүүс мэдээгүй сайхан интернэт рүү орж аз жаргалаа эдэлж байхад гэнэт бүгдийг хэдийний эзэлжээ. Одоо хүмүүс тэдний тоглоом хүүхэлдэй болцгоосон. Хүүхэлдэй Монголчууд уу?

Сошиал медиа гэсэн том шоронд орцгоожээ. Гэгээн цагаан өдөр хулгайч шиг л ирж бүхий л эрх чөлөө ардчилалыг хулгайлан авчээ. Жорж Орвелийн 1984 хэдийний хоцрогдож сошиал медиа хэд дахин 1984 болжээ.

Монголчуудаа өдөр бүр л бага ч гэсэн сошиал медиагаас холдож өөрийгөө чөлөөлөх тэр боломж бий гэдгийг мартаж болохгүй. Дэлгэц рүү ширтэх биш харин өөрийгөө толинд харах цаг иржээ. Бусад хүмүүс дээр биш харин өөр дээрээ ажиллацгаах хэрэгтэй болов уу.