3 цагаан цуврал“ номыг Буриад, Казах руу хөрвүүлэх болон Орос, Англи руу орчуулах ажил дуусаж байна




"3 цагаан цуврал" номыг Буриад, Казах руу хөрвүүлэх болон Орос, Англи руу орчуулах ажил дуусаж байна.

Философич хүн хэзээ ч хамааралтай явахгүй. Мэдээж энэ бол ухааны эрх чөлөө буюу бодох эрх чөлөөг хэлж буй. Сэтгэх биш. Сэтгэгч ч биш. Цэвэр бодох. Бодох гэдэг том хөдөлмөр. Хорвоо ертөнц орчлон огторгуй хомо сап хүн үндэстэн бурхан гээд маш их нухацтай бодох хөдөлмөр шүүдээ.

Бодолын шижир хэлний тунгалаг байдал чухал тул оюуны эрх чөлөө хэрэгтэй.

Коронагийн үеэр биеийн эрх чөлөө хязгаарлагдсан хэдий ч бодох эрх чөлөө хаагдаагүй. Тиймээс энэ хавар ном бичиж хэвлүүлэхээр ажилдаа орлоо. Лекц сургалт хойшлогдлоо.

Өрөөндөө хэд гурван зураг даруулж маргаашнаас танилцуулж эхлэх вэб сайтууддаа зориулж авахуулсан.

Гадагш гарахгүй номоо бичээд сууна гэсэн сайхан байна. Аз жаргал энэ тэр гэсэн том үг хэрэглэхгүй ээ. Зүгээр л сэтгэл ханамжтай гэсэн үг хэрэглэе.

Molor-Erdene