Казакстан улсын элчин сайдтай уулзлаа




Өчигдөр Казахстан улсын элчин сайдын яаманд урилгаар очиж сайд Жалгас Адилбаев гэж хүнтэй уулзлаа. 3 цагаан номыг Казах хэлэнд хөрвүүлсэн болон Казах дээр вэб сайт ажиллуулж байгааг дэмжиж туслана гэсэн маш сайхан уриалгахан халуун яриа боллоо.

Маш их боловсролтой сайд хүн байсан явдал надад их тааламжтай байлаа. Үүнээс өмнө Барууны болон Европын элчин сайдуудтай уулзахад боловсрол ярих дургүй худалдаа наймаа ярих дуртай эсвэл тэтгэвэрт гарахын өмнө ирсэн тул ирээдүйгүй тийм л уйтгартай элчин сайдууд байдаг байсан. Зарим гадаадын элчин сайдууд илүү Монгол охидуудыг сонирходог. Хөвөгүүдийг ч бас сонирхдог гэдэг. Тиймээс тэдэнтэй уулзах их дургүй байдаг байлаа. Гэтэл энэ сайд ёс суртахуунтай хүн байлаа.

Казахстаны элчин сайд бол ёстой Монгол улсад хэрэгтэй бидэнд их тус болж дэмжих тийм сайхан хүн байлаа.

Философич хүн би яах вэ ямар улстөрийн эсвэл уул уулхайн хүн биш ном мэдлэг боловсрол залуусын ирээдүй интернэтийн аюул гэх мэт сэдэвүүдээр л харилцан ярилцлаа. Элчин сайд Адилбаевтай цаашид хамтран ажилланаа. Урамтай байна.

May be an image of 2 people, people standing and indoor

Molor-Erdene