Танилцуулга




Философийн академийн зорилго хүн төрөлхтөний философийн мэдлэгийг олон нийтэд таниулж сурталчилж амьдралдаа хэрэглэхэд туслаж дэмжих зорилготой. Анх Грек, Энэтхэг болон Хятадаас үүсэлтэй философи гэсэн мэргэжилийн салбар зөвхөн их сургуулийн хүрээнд яригдах биш нийгэмд хүртээл болж хүмүүсийн ёс суртахуун болон гоо зүйн мэдэгдэхүүнийг нэмэгдүүлж иргэншилд ойр дөхөм болгож нийтийн хүртээл болох ёстой. Философитой танилцсанаар эрх чөлөө, тэгш эрхээс гадна бас танин мэдэхүйн зөв ойлголттой болно.

Философийн академийн бас нэг зорилго гэвэл дэлхийн улс оронуудын философич хүмүүстэй танилцаж тэдний бичсэн номуудыг уншиж ойлгоход туслана. Өнөөдөр философи хэрхэн хөгжиж байгаатай танилцаж адил хэмжээний академи хүрээлэнгүүдтэй хамтарч бусад ороны философичидийг эх орондоо урин авчирч лекц уншуулж сургалт явуулах зорилготой.