Философи гэж юу вэ? Философич хүн юу хийдэг вэ? Философийн зорилго юу вэ? гэсэн асуултуудад хариулж сурах бичиг болгосон 3 том философичийн номуудыг дор танилцуулав.
Ном 1: Байх ба Хугацаа M. Heidegger: Being and Time
Ном 2: Байх ба Биш J.P. Sartre: Being and Nothingness
Ном 3: Бий эсвэл Байх E. Fromm: To Have or To Be
Германы философич Хайдэггерийн "Хүн байх"-ын тухай ном 20-р зууны гол философийн ном гэж нэрлэгддэг. Хүн бай гэж хэлдэг тэгвэл яаж "байх вэ". Хүн байх гэдэг тийм ч амар биш. Хэрхэн "байх вэ" гэдэг нөгөө л "To be or not to be" гэсэн яаж байсан шиг байж чадах вэ гэсэн асуулт руу хүргэдэг. Хугацаа өнгөрөх бүр хэрхэн байх вэ.
Францын философич Сартрын "Юу биш вэ" гэсэн асуултанд хариулсан ном юуг хэлдэг вэ гэхээр "байна" гэтэл "тэр биш" "энэ биш" болон "юу ч биш" гэсэн яг бишээ "юу гэх вэ" гэсэн гүн агуулгатай. Сартрын ном тухайн үедээ моод болж залуучууд сугандаа хавчуулан алхалдаж цаг үеийг тодорхойлсон гэдэг. Чи бол чи биш. Чи өөрийнхөөрөө болох л чухал гэдгийг анхааруулсан.
Герман, Америкийн философич Фроммын "Байх" чухал гэсэн ном чи хэн байх чухал болохоос чи юутай "чамд юу бий вэ" гэдэг үнэндээ чухал биш гэдгийг илэрхийлдэг. Философийн салбараас гаралтай энэ ном социолог болон психологийн салбарт маш их нөлөөлсөн. Анх хэтэрхий зузаан ном байсан тул Америкууд уншигчид дийлэхгүй гэж нимгэн болгохыг зөвлөсөн гэдэг.
Философи гэж юу вэ гэсэн асуултанд олон зуун хуудас ном уншиж л хариулах боломжтой. Философич гэж хэн бэ гэвэл олон зуун хуудас номны ард бичээд суудаг хүмүүс. Философийн зорилго юу вэ гэвэл "юу байна" "юу байсан бэ" болон "юу байх вэ" гэсэн асуултуудыг номуудаараа асууж номуудаараа хариулт хайх.
Хүн бай гэх дутуу харин "Хүн шиг" байх эсвэл "Өөрөөрөө байх" гэвэл илүү агуулгатай. Гэтэл өөрөөрөө байх гэхээр хэн хэн саад болдог билээ. Ээжүүд үү? Лам нар уу? Найзууд уу?
Сартр бичихдээ эхлээд өөрөөрөө байсан шиг байж чадвал чи хэн болох гэдэг вэ түүнийгээ болох боломжтой болно гэжээ...
Дугаар: 9998 0004 Хүргэлт хийнэ