Ухамсартай боловсрол
Ухамсар унтахад хамаг муу муухай цэцэглэнэ гэж үг бий. Боловсрол ухамсар үгүй явагдвал муу муухай болно л гэсэн үг. Боловсролын зорилго анхнаасаа шашинаас салах, мухар сүсэгээс ангижрах. Боловсролтой болсоноор хуучинаас хөндийрөх бас хоцрогдсоноос мултрах. Боловсролтой хүн үлгэр домог, ид шид болон сүшэг бишрэл гэх мэт баталгаа үгүй эргэлзээтэй зүйлсээс чөлөөлөгдсөн хүн. Ингэж чөлөөлөгдөж чадсан хүн нэг үгээр хэлэхэд өөрийгөө чөлөөлж чадсан хүн боловсролтойгийн шинж. Боловсрол үгүй хүн бүгдэд итгэнэ бас үнэмшинэ. Боловсрол гэдэг жинхэнэдээ юмыг ойлгох чадвар. Ойлгоно гэдэг тийм ч амархан зүйл биш.
Философич Ницшэгийн хэлсэнээр “Бурхан үхчихсэн байна” гэж юуг хэлнэ вэ гэхээр ер бусын зүйлс одоо үгүй болж ид шид төгсжээ гэсэн л цаад утгатай. Хүн төрөлхтөн дэндүү их мэдлэг цуглуулж мэдэх үгүй зүйл үгүй болжээ одоо гайхаж гайхшрах зүйлс үгүй л болжээ гэсэн ойлголт. Үүнтэй адил мэдлэгтэй хүн гайхаад байдаг үгүй.
Иргэн хүний боловсрол гэж юуг хэлэх тэр л асуултанд энд хариулахыг хичээлээ. Мэргэжил ерөөсөө ашигийн төлөө тул түүгээр мэдлэгт хүрэх зорилготой. Харин боловсрол ашигийн төлөө биш зөвхөн өөрөө өөртөө үнэтэй.
Мэргэжлийг хүн бусдаас сурдаг. Боловсрол бол хүн өөрөө л боловсроно. Бусдад хүн мэргэжил заадаг. Бусдыг хүн боловсруулах боломж үгүй.
Хүн чаддаг болохын тулд мэргэжилд суралцдаг. Боловсролтой болох гэдэг хэн нэгэн болохын тулд гэсэн өөр зорилготой.
Эрих Фромын бичсэн “Чөлөөтэй явахаас зугатах” гэсэн ном юуг илэрхийлсэн бэ гэхээр юу ч хийж болно яаж x болно өөрөө л шийд гэсэн хэтэрхий олон сонголтуудаас ганцханыг дур мэдэн шийд гэсэн шийдлээс хүн хэрхэн зугатаадаг тухай өгүүлдэг.
Боловсрол гэдэг эхлээд сониучлах. Хэрвээ хүний сониучыг устгана гэвэл тэр хүний боловсрох боломжыг устгахтай адил. Сониучлах гэдэг ханах үгүй хүсэл бөгөөд энэ хүслээ даган ертөнцийг ухаж ойлгох. Ертөнцийг сонирхох гэдэг өөрөө одод огторгуйгаас эхлээд атом молэкул хүртэл бүхий л чиглэлд сонирхоно. Гаригуудын үүсэл, дэлхий гэсэн гариг дээрх амид биетүүдийн үүсэл, хүн хэрхэн үүссэн гэх мэт юу вэ гэдгийг мэдэх цаашилбал яагаад вэ гэдгийг ойлгох.
Дэлхий дээрх хүн төрөлхтөний тухай мэдэж бас ойлгох тэр хэмжээ дэндүү их. Энэ ихээс айж зугатаах биш харин барин авч мэдэж ойлгож боловсролтой болох. Боловсрол гэдэг соён гэгээрэл бөгөөд боловсролтой хүн бусдын золиус болох үгүй. Яагаад би үнэмшсэн бэ, миний үнэмшил баталгаатай юу, тэр баталгаа бас баттай юу гэх мэт боловсролтой хүнийг тийм ч амархан дуу үгүй болгох боломж үгүй. Боловсрол үгүй хүмүүс мухар сүсэгт маш амархан автагдана.
Боловсролтой хүн бид хаанаас мэдсэн бэ гэдгийг асуух ба ерөөсөө хүний бодол, сэтгэл, яриа болон амидрал хэрхэн үүссэн бэ гэдгийг асууж лавладаг. Ингэж өнгөрсөнтэй холбож ойлгох гэсэн түүхчилсэн үйлдэл явсаар оюун, амин сүнс, ухаан мөн ухамсар гэсэн ухагдахуунуудын түүхийг тодруулдаг.
Боловсрол гэдэг хэрхэн баярлах вэ, хэрхэн найрлах вэ, ямар хувцас өмсөх вэ, хэрхэн гашуудах вэ, хэрхэн оршуулах вэ гэх мэт цаашилбал хэрхэн инээх вэ, хэрхэн уйлах вэ яаж холлох вэ юу идэх вэ гэсэн асуултуудыг хариулж буй хэрэглэж буй үйлдэлүүд. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо хэрхэн харицах вэ хэрхэн шинээр танилцах вэ гэдэг боловсролын асуудал. Буруу хүмүүжил авсан гэвэл түүнийг засаж боловсролоор залруулна шүү дээ. Төрөхийн эсвэл олдмол гэж үгүй бүгдийг л хичээл зүтгэлээр сурцгаана.
Боловсролтой хүн маш их уншсаны гэрчилгээ. Мэдээж чанар үгүй номуудыг унших тийм ч сайхан биш. Уншаад ирэхээр аяндаа л хэний ном чанартай гэдэг үнэлэгдэнэ. Ном уншихын цаад зорилго гэвэл хүн түүний дараа өөрчлөгдөх. Ингэж уншиж өөрчлөгдөж чадсан хүмүүс өөрсдийгөө илэрхийлж чаддаг.
Боловсролын төлөө яваа хүн өөрийгөө таних боломжтой. Ийм хүмүүс өөрийнхөө санаа, хүсэл, сэтгэлийн хөдөлгөөнүүдээ таниж түүнийгээ ялгаж салгах чадварыг эзэмшинэ. Эдгээрийг ялгаж чадах үгүй боловсролын дутагдалтай хүмүүс олон гай таридаг жишээнүүд олон бий.
Туркийн иргэн роман бичигч Орхан Памук хэрхэн хүүхэд наснаасаа эхлэн романд дуртай болсон тухай дурсан ярихдаа ердөө л 15 хан насандаа тэр дэлхийн томчуудын романуудыг уншиж эхэлжээ. Нэгэнт түүний аав үргэлж л уншсан романуудаа яриж түүний сэтгэлийг татсан тул роман бичээч болоход нөлөөлсөн гэх боломжтой.
Памук “Цас” гэсэн гарчигтай романдаа гол дүр Ка-гийн амидралыг дүрслэж түүний Турк эх орон болон цагаачилан амидарч буй Герман хоёр оронд хэрхэн амидарч буй үйл явдалуудыг бичсэн. Гол дүр Ка 1980-аад онд Герман улс руу дүрвэсэн ба Франкфурт хотод нийтдээ сүүлчийн 15 жилээ өнгөрөөжээ. Ка ерөөс улстөр сонирхдог үгүй. Тэр яруу найрагч.
Памук “Цас” романыхаа гол дүр Ка-гийн тухай бичихийн тулд 2000 онд зориуд Франкфурт хотод очин барилга байшин, гудамж талбай болон Туркийн цагаачидын амидардаг хороолол гэх мэтийг судлаж танилцжээ. Туркуудын оршин суудаг гудамжины ресторан, баар, дэлгүүр мөн мөргөлийн сүмийг хүртэл гярхайгаар ажиглаж гол дүр Ка-г хаа нэг газар яваа мэт дүрслэж романаа яг л анхныхаа романыг бичиж буй мэт л сэтгэл догдолсон гэж Памук бичжээ.
Үүнтэй адил Памук Турк улсын Зүүн хойд нутагт орших Карс гэдэг хотхонд очиж бас л романыхаа гол дүрийг төсөөлжээ. Тэр хотод Памук хүмүүстэй танилцаж гудамжаар явж дэлгүүрүүдээр орж юмсыг маш хянуур тэмдэглэж авчээ. Энэ хотод түүний романы гол дүр Ка амидралынхаа олон жилүүдийг өнгөрөөнө.
Роман гэдэг урлаг бөгөөд үүнийг Памук амидралынхаа турш үйлдсэн. Тэр энэ хотуудаар явж тэмдэглэл хөтлөхдөө Ка-г хэрхэн өөртөө тээж яг түүн шиг бодож бас сэтгэх вэ гэдэгт роман босдог. Романы гол баатар яг л амидралд танил зүйлүүдийг хийнэ. Ээжийн тухай, аавын тухай, гэр бүлийн тухай бичнэ гэдэг ойролцоо адилтгахаар л амидралуудын тухай л бичнэ гэсэн үг. Тиймээс юуг ч зохиогоо үгүй. Зохиох гэдэг хаа ч үгүй хийсвэрлэлтэй адил. Памукийн роман бол зохиол биш харин бодитыг дүрслэх. Мэдээж фантааз буюу хийсвэр романууд бас бий.
Германы гэр бүлийн тухай роман, эсвэл Туркийн гэр бүлийн тухай роман бүгд л дэлхийн хүн төрөлхтөний тухай тул бүгд л адилхан амидралын тухай түүхүүд. Яагаад гэвэл дэлхий нэг л түүхтэй. Хүний тухай бичнэ гэдэг дэлхийн л хүний тухай бичихтэй адил.
Романыг хүмүүс дэлхий дээр ердөө л 400 гаад жилийн өмнөөс бичих болжээ. Энэ урлагийн төрөл уншигчийг үргэлж татаж бас роман бичигчийг амин сүнсжүүлж бас эзэмдэж иржээ. Памук романдаа Ка-гийн яриаг бичих мэт боловч хэрэг дээрээ Ка-гаар дамжуулан өөрөө ярина шүү дээ.
Аливаа романыг уншсанаар тухайн ард түмний амидралтай танилцахтай адил. Улс төржүүлэх, эсвэл хэт магтан дуулах, эсвэл дэндүү муучилах романы зорилго биш. Юуг ч нэмж хөөрөгдөх үгүй юуг ч хасаж ялгах үгүйгээр бичнэ гэдэг роман бичигчийн эрхэм зарчим. Хэдэн зуун жилийн дараа романыг уншаад хүн тухайн үед юу болсон тухай ойлгож мэдэх хүртэл боломж олгогдохоор роман бичнэ гэдэг нарийн урлаг.
Том том романуудыг уншина гэдэг бас тухайн ард түмний тухайн бие хүний баяр баясгалан, бахархал бас хөөрөл. Цаашилбал доромжлол, ичиж зовох эсвэл уур хилэнгийн тухай л өгүүлж буй урлаг. Гэр бүл, бие хүн эсвэл хамтын амидралын сайн сайхан мөн муу муухайг романаар илчлэн гаргадаг ба нуусан эсвэл дарагдсан нууцуудыг гэрэлтүүлнэ. Үүгээр далдлагдсан харагдаа үгүй зүйлсийн тухай бодож эхлэх боломж олдоно. Яагаад гэвэл энэ хүртэл энэ тухай хэн ч бодсон үгүй. Одоо тэгвэл илчилсэний дараа бодож эхэлцгээнэ.
Роман гэдэг шууд хийсвэр зохиосон биш бас шууд бодит биш. Гэхдээ л энэ дэлхийгийн тухай болохоос хаа ч байх үгүйгийн тухай биш. Яагаад гэвэл энэ дэлхийгээс эхлэлтэйгээр хийсвэрлэнэ. Харийн гаригуудын хүнийг ч гэсэн гар хөл үгүйгээр төсөөлөх үгүйтэй адил.
“Уншигч эмэгтэй” нэртэй зураг.
Зурагт ном уншиж буй эмэгтэйг харахад номын ертөнцөд бүрэн аялаж буй мэт. Гэрэлтэй тайван төвлөрсөн төрхийг уранаар дүрсэлжээ. Роман уншиж буй хүн роман бичигчийн хэрхэн чадварлаг дүрсэлсэнтэй зөрчилдөх ба өөрийнхөө бодиттой харицуулан сонирхож уншина. Тиймээс роман уншигч романы ертөнц ба өөринхөө тойрон буй орчин хоёрын хооронд аялдаг. Уншигч романы баатарыг ухаандаа төсөөлж хэрхэн сэтгэж, хэрхэн дурлаж бас хэрхэн зовж буйг хийсвэрлэнэ. Сайн романууд уншигчийн мэдрэмжийг чадваржуулдаг тул жирийн амидралд тус болно.
Уншина гэдэг бичигчийн бодлоо хэрхэн үсэгээр буулгасныг ойлгох гэсэн үг. Араас эрэгцүүлэн бодож сурна. Уншина гэдэг чөлөөт цагаа ашигтай өнгөрүүлэх, мэдлэгээ нэмэгдүүлэх, хийсвэрлэх болон зохиох чадвараа ихэсгэнэ. Уншсанаар хүний хэл сайжирна.
Роман бичигч өөрөө Робинзон Крузо мэтээр бичдэг гэвэл тэр романыг уншигч бас Робинзо Крузо мэт бас сэтгэлийн хөдөлгөөнтэй романыг уншина. Тиймээс роман уншигч хэт автагдвал хэдий хурдан хугацаа өнгөрсөнийг ч ажих үгүй.
Романууд зарим эрин зуунуудад хэтэрхий хүмүүсийн сэтгэлийг сэргээсэн тул хүмүүст бодох чадварыг өгсөн тул олон улс оронуудын шашины удирдагчид алдартай романуудыг шатаахыг тушааж тэр ч бүү хэл хаадууд роман бичигчидийг шүүж ялтан болгодог жишээ олон ажээ. Тиймээс олон роман бичигчид соён гэгээрүүлэх хүндтэй хөдөлмөрийг үйлддэг. Роман ерөөс Европоос гаралтай урлагийн нэг онцгой хэлбэр.
Маллармэгийн хэлсэнээр “Хорвоогийн бүхий л юмс бүгд номонд бичигдэхэд бэлэн байцгаадаг”. Роман өөрөө хорвоогийн амидралын буулгаж чадах онцгой урлаг.
Уншсан номоо хагас дутуу ойлгох эсвэл хагас дутуу үзсэнүүд боловсролын дайсан. Хагас дутуу гадаад хэлтэй хүмүүс хагас дутуу орчуулга хийх Ар Монголд гэм биш мэдээжийн болжээ. Тийм хүмүүс хагас дутуунуудаа их дээд сургуулиудад лэкц болгон уншиж залуу үеийн тархийг хордуулах явдал улам даамжирсаар.
Боловсрол гэдэг хамгийн түрүүнд зогсолт үгүй бодож чадах, түүний дараа юмсыг ялгаж чадах үүний эцэст гаргалгаа гаргаж чадах. Хэл яриа, философи, математик, литэратур, урлаг, хөгжим гэх мэт боловсролын чухал салбаруудын заримаас социализмын үед Ар Монголд анх удаагаа оруулж ирсэн. Дэлхийн боловсролоос жирийн хүмүүс суралцаж тэдний үр хүүхэд сургуулиудад суралцсан явдал ердөө л саяхан.
Ар Монголд хүмүүс дэлхийн боловсролтой золгоод ердөө 3 үеийнхэний нүүрийг үзсэн. “Түмний нэг” кинонд улс оронд анхны сургуулиуд хэрхэн байгуулагдаж буйг тод томруун харуулдаг. 20-оос 30-аад оны үед бага сургуулиуд байгуулагдаж малчны мал хариулдаг хүүхдүүд сургуулийн сурагчид болцгоосон.
Өнөө үед улс оронд хүнийг хэрхэн боловсролтой “болгох” явц мөн боловсролтой “байх” үргэлжлэл хоёрыг анхаарах үгүй дэндүү хоцрогдсоор. Боловсрол гэдэг хүний оюунжих үйл хэрэг тул тархийг хөгжүүлэх цаад зорилготой. Хүний тархи насны явцад өөрөө хөгжих үгүй зөвхөн боловсрол л тархийг хөгжүүлнэ.
Боловсрол үгүй хүн гэдэг тархиа хөгжүүлсэн үгүй л гэсэн ойлголт. Тархи хөгжих үгүй гэдэг зөвхөн амитан төрхөөрөө үлдэх адил. Ийм хүмүүс үргэлж рэакцлана, рэфлэксдэнэ бас инстинктээрээ амидарцгаана. Тэд хувийн санаа болон өөрийн бодолоороо явцгааж маргаан зөрчилдөөн бас хоцрогдол үүсгэнэ. Тэдэнд боловсролтой бодол явагдах үгүй, эргэлзээ явагдах үгүй бас ухамсар явагдах үгүй.
Математикч болж шагнал авах гэж математик суралцах биш математикийн боловсролтой болох гэж л суралцах чухал. Хөгжимчин болох гэж хөгжимдөх биш хөгжимийн боловсролтой болох тэр үнэтэй. Уран зураач болох гэж зураг зурах биш уран зургийн боловсролтой болох гэж суралцах тэр л үр дүнтэй.
Философич болох гэж философи суралцах биш философоор дамжин ёс суртахуун, улс төр, гоо сайхан, фэминизм, мэтафизик, хүний эрх, хэл яриа гэх олон салбаруудын боловсролтой болох л хамтын амидралд тустай. Эдгээрийг өнөөдөр Ар Монголын хаан ч суралцах боломж үгүй явдал даан ч том ялагдал.
Боловсролтой хүн хэзээ ч хувийн санаа өөрийн сэтгэгдэлээ ярих үгүй харин мэдлэгт тулгуурлан үнэн зөвийг эрхэмлэж баталгаатай бас дүгнэлттэй яридаг. Зөвхөн язгуур урлагаар хөөцөлдөх, зөвхөн ардын дуу дуулах, зөвхөн зан заншил ярих хэтэрхий явцуу. Яагаад гэвэл ганцхан зорилготой тэр бол бусдаас ялгарч тусгаарлагдах л чухал. Гэтэл энэ бүгдийгээ хөгжүүлж тусгаарлах үгүйгээр өнөө үетэй холбож сайжруулж оюунлаг болгож чадвал үнэ цэнэ өснө.
Мэдээж Европоос эхлэлтэй хүн төрөлхтөний боловсрол социализмын үед Зөвлөлт ороноор дамжин ирэхдээ шүүлтүүрээр орсон. Философийг дэндүү шүүлтүүрдэж юу ч биш болгосон. Хөгжимийг шүүлтүүрдэж Оросын хөгжимчидийг магтсан. Романуудыг шүүлтүүрдэж Оросын романуудыг тулгасан. Аз болоход Оросын хөгжимийн зохиолчид, роман бичигчид дэлхийн сонгодогуудын тоонд багтдаг тул социализмын боловсрол тийм ч доогуур түвшинд явагдсан үгүй.
Орос хэл бас дэлхийн мэдлэг боловсрол орж ирэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Яагаад гэвэл Орос хэлээр дамжин гадаад үгүүд нэг үгээр хэлэхэд гадаад ойлголтууд орж ирсэн тул хүлээн авахад маш хялбар явагдсан. Өнөөдөрийнх шиг хэт ихээр эх хэлэндээ баригдаж явцуурсан үгүй тул мэдлэг боловсрол социализмын үед маш хүчтэй бас амжилттай явагдсан.
Өнөөдөр Англи хэлээр дамжин дэлхийн мэдлэг боловсрол орж ирэх боломж өгөгдсөн хэдий ч Англи хэлтэй хүмүүсийн ихэнхи өөрсдөө мэдлэг боловсрол үгүй. Яагаад гэвэл Америкт хоёр гурван жил болоод ирсэн. Нөгөөтэйгүүр бүгдийг л эх хэл дээрээ орчуулах инээдэмтэй үйлдэл хийдэг тул мэдлэг боловсрол орж ирэх орц хаагдсан гэмээр.
Социализмыг л муулаад бас үгүйсгэж чадвал бүтнэ гэсэн болхи уриалгаар анаархчууд сүүлийн 20 жилд социализмын амжилтыг устгаад хаячихсан. Энэ амжилт бол мэдлэг боловсролын бүтэцийг нэг талаас нөгөө талаас мэдлэг боловсролд итгэх итгэл үнэмшилийг устгасан. Мэдлэг боловсрол яривал Өрнөдийн гэх эсвэл гадны гэх. Бурхан шашин эсвэл Дорны ухаан гэвэл хүлээн зөвшөөрнө. Ингэж хэт их туйлширсан үнэ цэнийг ойлгох үгүй харанхуй шүтэн бишрэх үйлдэл ёстой л боловсрол үгүй орон болгох зорилгууд биелсэн гэлтэй.
Дэлхийн алдарт зураачид жишээлбэл Да Винчи, Пикассо, Ван Гог, Дали гэх мэт модэрн зураачидыг таних залуучууд үгүй, хөгжимийн томчууд болох Бах, Бэтхофэн, Моцарт гэх классикуудыг ойлгуулах модэрн хөгжимчид үгүй, Шекспир, Кафка, Дантэ гэх мэт урлагын хүмүүсийг мэдрэх модэрн яруу найрагчид үгүй.
Дэлхийгээс холдоно гэдэг улс ороноо хөгжүүлэх биш ганцаардуулахтай адил. Ганц орон ганцаараа юу ч чадах үгүй бас юу ч бүтээх үгүй. Тухайн цаг үеэсээ тусгаарлагдана гэдэг харанхуй бүдүүлэг иргэн үгүй улс оронтой адил. Нэгэнт иргэн үгүй зөвхөн хүмүүсийн бөөгнөрөл тул улстөр ч үгүй бас ёс суртахуун ч үгүй. Нэгэнт үгүйрэл тул хоосрол болно.
Математикт 2+2=4 гэсэн нэмэх үйлдэлийн хариуг зөв гэнэ. Гэтэл эстэтикээр бол 2+2=22 гэсэн хариу гарах ёстой. Гэх мэтчилэн математикийг толгой өвтгөж зугатаадаг хичээл биш сонирхолтой хичээл болгож хүүхэд залуучуудын тархийг хөгжүүлэх л сургуулиудын эцсийн зорилго.
Боловсролыг анх бүтээсэн бүтээгч нэг үгээр хэлэхэд орчин үеийн боловсролын эзэн хэн бэ гэвэл Германы философич Хумболдт мөн. Түүний эхлүүлсэн боловсролын рэформыг өнөөдөрийн Америкийн их дээд сургуулиудад бас Японы их дээд сургуулиудад ч хэрэгжүүлдэг. Хумболдтын боловсролын онол юуг анхааруулдаг вэ гэхээр боловсролтой хүн гэдэг оюунтай, соёлтой бас амидралд ойр хүн болж түүгээрээ байх ёстой. Үүний хажуугаар бие хүн болж чадах тэгсэнээрээ бусадтай хамтарч чадна. Ийм л хүн одоо л нэг боловсролтой хүнээр үнэлэгдэх ёстой. Мэдээж бүрэн гүйцэд хүнийг бүтээх амар үгүй. Тэр бас зорилго ч биш.
Мэдлэг ч гэсэн бас боловсролын зорилго биш харин боловсролын хэрэгсэл. Хамгийн чухал боловсрол юу вэ гэхээр сонголт хийх чадвар, үнэлгээ өгөх чадвар болон дүгнэлт гаргах чадвар. Үүнд л сургах боловсролын байгууллагын үүрэг. Эргэлзүүлж сургах бас шүүмжилж сургах харанхуй итгэж үнэмшиж хувийн санаагаа дагахаас аварна.
Философич Эрасмус хэлэхдээ “Хүн төрөхөөсөө биш шүү харин хэрхэн хүмүүжигдсэн бэ тэр чухал” гэсэн. Тиймээс би төрөхөөс ийм гэх биш харин намайг ингэж хүмүүжүүлсэн гэж хэлэх амидралд ойр. Хэрвээ хүмүүжүүлэгдсэн үгүй гэвэл өөрийнхөөрөө л азаа үзсэн эсвэл хувийн санаагаа дагаж л одоог хүрсэн гэх болов уу. Өөрийн санаа өөрт зөв гэтэл бусдад алдаатай гэдгийг мартаж болох үгүй.
Боловсрол бол нийтлэг бас бүгдэд хүчинтэй. Эрасмусын бичсэн номуудад эрдэм ба боловсрол хоёрыг маш давтан захисан. Түүний бичсэнээр “хэрвээ хүн эрдэм үгүй бас боловсрол үгүй гэвэл хүн байх аа зогсоно” гэдэг. Эрдэмийг мэдлэгтэй холин хутгаж болох үгүй бас ухааныг ухамсартай хутгаж болох үгүйтэй адил ахуйг бас байх-тай хутгаж болох үгүй. Хэрвээ ялгаануудыг мэдсэн үгүй гэвэл энэ бас л боловсрол үгүйгийн илрэл.
Өнөөдөр нэрлэгдэж буй боловсролын систэм шат шатны боловсролын чухалыг анхаарах явдал. Яагаад гэвэл нас насандаа боловсролын явц ялгаатай. 11-р ангийн боловсрол 10-р ангийнхаас юугаараа ялгаатай мөн их сургуулиуд болон дээд сургуулиуд ямар боловсролоор ялгаатай гэдгийг тодруулж гэгээрүүлэл явагдах үгүйгээр өөрсдийгөө боловсролын байгууллага гэж нэрлэнэ гэвэл үүн шиг гэмт хэрэг үгүй.
20 нас хүртэл залуучууд бүх зүйлийг итгэж үнэмшиж сурч мэдэх мэдээжийн хэрэг. Харин 20 нас хүрсэний дараагаар эргэлзэх мөн шүүмжлэх ажил өрнөх хэрэгтэй. 20 нас хүртэлээ итгэж үнэмшсэн зүйлээ одоо цааш үргэлжүүлэн тээж явна гэвэл үүн шиг алдаа үгүй. Ийм хүмүүс өөрийгөө ч өрөөлийг ч баллана.
Нэг хошин гэхдээ амидралд ойр жишээг энд иш татан буулгалаа. Үүнд эрэгтэй хүүхэд нас ахих дутам хэрхэн өөрчлөгдөж аавыгаа заавал давах ёстой гэсэн сургаалийг дор бичив:
“10 настайддаа эрэгтэй хүүхэд аавыг бүгдийг мэддэг гэж бодно
20 настайдаа хүү аавыгаа юу ч мэдэх үгүй гэж шүүмжилнэ
30 настайдаа эр хүн аавыгаа бас ч гэж юм мэддэг юм гээ ч гэж хүлээн зөвшөөрнө.”
Энэ жишээтэй адил эр өсж эсгий сунана гэгчээр зөвхөн бие өсөх биш бас ухаан боловсорч эргэлздэг бас шүүмжилдэг тийм л залуу нас хүн бүрийг угтан авах ёстой. Ийм хүнийг л боловсролтой хүн гэнэ.
Эр аавынхаа сүүдэрээс салах хэрэгтэй эмэгтэй хүмүүс ээжинхээ сүүдэрээс гарах хэрэгтэй. Энэ бол насанд хүрсэний шинж. Үргэлжийн аавыгаа ярисан эсвэл үргэлжийн ээжийгээ ярисан хүмүүс өөрсдөө хэзээ аав ээж болцгоох вэ.