РОМАН 1: ТОКИОГИЙН МИСО ШӨЛ
Хайр дурлал, нөхөрлөл, ганцаардал, сэтгэл зүй, ээж аав гэр бүлийн хөндийрөл, бурхан шашны утга учир, ёс суртахууны үнэ цэнэ цаашилаад гоо сайхныг илэрхийлсэн энэ Японы роман шөнийн Токио хотод болж буй хаана ч байдаг караокед дуулж наргихаас авахуулаад хүн амины гэмт хэрэг хүртэл бүгдийг дүрсэлсэн.
Шинэ он солигдохын өмнө 3 шөнө болж буй үйл явдлуудыг харуулсан энэ роман адал явдалтай, цочоосон, айлгасан, дур татам бас дур гутам.
Хүний эмооролыг бүх л талаар хөдөлгөж үнэхээр уншигчийг кино фильм үзэж байгаа мэт болгох бөгөөд нэг эхэлсэн бол уншигч бараг л гараасаа тавихгүй. Хэрвээ тавилаа гэхэд санаанаас огт гарахгүй тул яалт ч үгүй буцаагаад үргэлжлүүлж уншихаас өөр аргагүй болгоно.
Уншигчийг нэг хэсэгтээ л романы ертөнц рүү татан оруулах энэ роман хэзээ ч хуучрахгүй. Яагаад гэвэл философийн роман.
РОМАН 2: БЭЭЖИН ХОТООР ГҮЙСЭЭР
Энэ номыг хайр дурлал болон найз нөxөрлөлийн гарын авлага гэж нэрлэж болохоор. Зохиолч найз нөхөрлөл гэдэг өөрийгөө золиослох зоригхарин хайр дурлал гэдэг хүнийг хүндэтгэх хүмүүжил гэдгийг номоороо харуулжээ.
Тансаг хэв маягийг хэт эрт зорилгоо болгосон залуус ямар саад тотгортой тулж мөрөөдөл бодит байдал хоёрын зөрөө ямар их болон эцэстээ хүн өөрөө өөрийнхөө л бүтээл болохоос хэний ч бүтээл биш гэдэгийг ухамсарлаж буй.
Зөвхөн мөнгө хэзээ ч аз жаргал авчирдаггүй. Зөвхөн секс хийх хэзээ ч хайр дурлалыг орлохгүй. Мөнгө аз жаргалын хэмжүүр биш. Харин секс хайр дурлалын илэрхийлэл биш.
РОМАН 3: СОЛОНГОС ЭМЭГТЭЙ ӨӨРӨӨ ШИЙДЭВ
Нийтдээ 30 гаруй философийн, улс төрийн, сонгодог урлагийн болон орчин үеийн урлагийн шинэ салбарын нэрт хүмүүсийг тусгасан тул энэ роман танин мэдэхүйн ач холбогдолтой.
Уран зургийг харсан хүн хэрхэн ойлгох мөн рок хөгжим, жазз хөгжим сонсоод хэрхэн мэдрэх цаашлаад кино фильм үзээд юуг олж харах гэх мэт урлагийн талаар тодорхой мэдлэг авахад энэ роман уншигчийг онцгой байдлаар сэтгэл догдлуулсаар эцэстээ хүртэл бүрэн эзэмддэг.
Роман захиалах дугаар 9998 0004 /хүргэлт үнэгүй/
Хөдөө орон нутаг болон гадаад улсууд руу шуудангаар илгээх боломжтой.