Ирэх хагас сайнд Лекц 5 уншина




2021 оны цуврал лекцүүд эхлээд дундаа орох дөхлөө. Ирэх хагас сайнд Лекц 5 уншина.

Лекцийн зэрэгцээгээр өмнө нэг жил явагдсан сургалт хийгдэж байгаа тул нилээд цаг зав муутай л байна. Шинэ оффистой болсон. Шинэ хүмүүс нэмэгдэж өмнөх жилүүдтэй адил их урамтай байна. 18-аас 40 насны хүмүүс сургалтанд суудаг болохоор философийн сонирхол нас ялгахгүй ихсэж байгаа харагдаж байна.

Энэ жилийн цуврал лекцүүд болон сургалтын онцлог гэвэл хүн төрөлхтөний философийн анхдагчидтай танилцах.

Будда, Күнз болон Сократес гурав дээр Персийн Заратустрагийн философийг нэмж дөрвөн том философичидийн хослол болсон.

Энэ анхдагчидаас хойш философийн ойлголтууд цааш сургуулиуд, академууд болон зарим газар шашин хүртэл болж үргэлжилжээ.

Ирэх хагас сайнд Арабын философийн төлөлөөгчидийн тухай ярина. Түүний дараагийн лекцээр Исламын ертөнцийн философийг өнөөдөртэй хамтруулан уншина.

Тэр лекцээр Төв Азийн философи хэрхэн хөгжиж бас нөлөөлж мөн тэдний үгс ойлголтууд хэрхэн Монгол хэлний бүтэц болж өнөөдөр хүртэл бидний ярианд хэрэглэгддэг тухай гаргалгаа хийж дүгнэлтээ танилцуулна.

 

Molor-ErdeneMolor-ErdeneMolor-ErdeneMolor-Erdene