Лекц 5 “Араб-Исламын философи“




Өнгөрсөн хагас сайны Лекц 5 "Араб-Исламын философи" байсан.

Ал Фараби-гаас авахуулаад Ибн Сина, Руми, Ибн Халдун хүртэл түүний дараагийн Мулла Садра гэсэн том том философичидийн номууд болон онолуудыг танилцуулсан.

2000 гаруй жилийн түүхтэй энэ ард түмэнүүд Торгоны замын дагуу байрладаг бөгөөд энэ зам зөвхөн бараа худалдааны зам байгаагүй соёлын зам байжээ.

Өрнөд Дорнодыг холбосон "соёлын зам"-аас том философичид төрөн гарах боломж гарчээ.

1000 оны үед буюу одоогоос 1000 гаруй жилийн өмнө торгоны замын хотуудад философийн "Алтан үе" байсан.

Төв Азид төрсөн Ал Фараби, Ибн Сина болон Руми нар Араб-Исламын философийг үндэслэгчидийн тоонд багтажээ.

Сүүлд философич Ибн Халдун Эмир Тимур Төмөр, Тамир хааныг Дамаскус руу дайрах үед ирж уулзаж ярилцаж хүчирхийлэлийг зогсоож чаджээ. Энэ хоёр Араб, Перс хэлтэй тул ямар ч асуудалгүй яриа өрнүүлжээ. Энэ тухай баримт бичиг дурдатгал одоо хүртэл хадгалагдсан байна.

Дараагийн Лекц 6 "Төв Азийн философи" гэсэн сэдэвтэй. Энэ лекцээр Хорезмийн том философич Ал Бируни-гаас авахуулаад Казахын Абай хүртэл Төвийн Азийн философийн хөгжил уналт босолтын тухай ярина.

Өнөөдөр орой сургалттай.

Molor-ErdeneMolor-Erdene