“Төв Ази-Хорезмийн философи“ лекц уншлаа




Өнгөрсөн Бямба гарагийн Лекц 6 "Төв Ази-Хорезмийн философи" гэсэн сэдэвтэй байсан. Хорезм гэсэн эзэнт улс Персээс хойш асар их хөгжилтэй болж чадсан.

Одоогоос 1000-аад жилийн тэртээ Ал Бируни гэж философич Хорезмийн анхны том философич байжээ. Түүнтэй адил Хорезм оронд төрсөн Ал Фараби болон Ибн Сина Авицэнна нар Багдад руу явж Араб-Исламын том философичид болцгоосон бол Ал Бируни Хорезм нутагтаа үлдэж тэндээ философийн болон танин мэдэхүйн номуудаа бичсэн.

Торгоны замын дагуу төрсөн энэ том философичидийг харахад Торгоны зам гэдэг зөвхөн бараа худалдааны зам биш соёлын зам байжээ. Нэг үгээр хэлэхэд философийн зам байжээ.

Хорезмоос хойш олон зуун жилийн дараа Узбекистан, Киргизстан, Тажикстан, Туркменистан болон Казахстан гэсэн тус тусдаа оронууд байгуулагдсан. Энэ ард түмэнүүдийн философичид болох хүмүүсийн номуудыг энэ лекцээр танилцуулсан.

Жишээлбэл Баласагүни, Навай, Магтимгули, Садриддин гэсэн философичид өөрсдийн ард түмэнүүдэд маш их соён гэгээрэлийн ажил хийж олон номууд бичжээ.

Хамгийн сүүлд Казах ард түмэний Абай нэртэй философичийн тухай ярилцсан.

Дараагийн лекц 7 "Оросын философи ба Европын нөлөө" гэсэн сэдэвтэй.

Molor-Erdene