Лекц 4: Ницшэ ба өөр дээрээ ажиллах




Өнгөрсөн хагас сайны цуврал лекц 4-өөр Германы философич Ницшэ-гийн философийн тухай танилцуулсан. Түүний философийн нөлөө дэндүү их байсан бөгөөд түүний номуудыг дэлхийн олон оронд одоо ч орчуулж лекц сургалтууд явагддаг.

Хайдэггэрт нөлөөлсөн чадалтай болох хүсэл бол бүхий л Байгаа-нуудын үндэс гэсэн.

Улстөрийн нөлөө – Ханна Арендт өөрийнхөө боломжуудыг гаргахыг уриалсан

Психологийн нөлөө – Адлер “индивидуал психолог” анх эхэлүүлсэн.

Социологийн нөлөө – Фуко “Мэдлэгтэй болохыг хүснэ” гэсэн том хүсэлийг илэрхийлсэн.

Лекцтэй холбоотой бас нэг сэдэв бол хэрхэн новшийн ажил мэрэгжилүүдээс салж нийгэмд хэрэгтэй тустай ажил хөдөлмөр хийх талаар жишээнүүдийг ярилцсан.

Давид Грэбэрийн "Bull Shit Jobs" гэж нэртэй ном болон түүний онол нийгэмд улс ороны хөгжилд ямар их хэрэггүй ажил мэргэжил үүссэн тухай шүүмжилсэн.

Нийгэмд олон нийтэд ямар ч хэрэггүй ажил хөдөлмөр худал мэргэжилүүд ихэссэн. Жишээлбэл:

- Орон сууц зуучлагчид, компаны зөвлөгч, хөрөнгө оруулагч банкны менэжэр капитализмын алиалагчид

- Эрүүл мэнд боловсрол соёлын салбарын мэнежэрүүд энд тэндхийн зөвлөгчид

- Их дээд сургуулиудын албан ажилтанууд мэнежэрүүд,

- Санхүүгийн зөвлөлгөө, Информатикийн салбарынхан

- Лобби, маркетинг, зөвлөх мэргэжилтэн

- Тус болохоос гай болдог оффисын хүмүүс

flunkies – боос, дарга удирдах ажилтанд сүрхий харагдах гэсэн хүмүүс.

goons – компаны өмгөөлөгч, хуулийн зөвлөх, пиар, реклам

ducttapers – Тухайн үед л асуудал шийдэх болохоос яг цаад шалтгааныг олж чаддаггүй программ хангамж, код гэх мэт засварлагчид залруулагчид

boxtickers – хийгдсэн ажилуудыг компютерт оруулдаг тэмдэглэл хөтлөгч тийм үгүй гэж зурагчид гэх мэт

„taskmasters – ямар ч хэрэггүй үүрэг даалгавар олж хайж хуваарилан хэрэггүй ажил хийгчид. Менэжэрүүдэд хэрэггүй ажил тулгагчид

Лекцийн жишээ болгож "Truman Show" филмийн философийн жишээнүүдийг тайлбарласан. Бүх юм бэлэн ямар ч шинэ сонин байхгүй уйтгарт амидрал яг л шорон болсон залуу тэндээс өөрийн хүч хүсэлээр гарч буй тухай гайхамшигтай филмийг дахин дахин үзэмээр болдог.

Molor-Erdene

Molor-ErdeneMolor-Erdene