Өнгөрсөн хагас сайны Лекц 7 "Философич Сартр ба Психолог" гэсэн сэдэвтэй байсан.
Энэ хаварын цуврал лекцүүд Маркс, Ницшэ болон Сартр гэсэн 3 философичийн номууд болон онолуудыг тайлбарлаж алдаатай орчуулгуудыг засаж залруулсан.
Сартр бас л их том философич байсан. Том гэдэгээр маш их ном бичсэн. Ном бичих гэдэг том хөдөлмөр.
Сартр улстөрийн үйл ажиллагаанд оролцож нилээд зүүний социалист философич байсан. Тэр Куба, Хятад, Орос болон Арабын оронуудаар явж капитализмын эсрэг идэвхтэй ажилласан. Түүнээсээ болж их гадуурхагдаж социалист онолоосоо татгалзах хүртэл асуудалд орсон. Сүүлдээ театрын зохиол хүртэл бичиж найруулж урлаг руу ойртсон.
Философийн гол хоёр ном бол "Байх ба Биш" Being and Nothingness болон "Диалектик ухамсарын шүүмж" Critique of Dialectical Reason.
Ирэх хагас сайны Лекц 8 -ын сэдэв "Сартрын эксистэнциализм ба эссэнц".
Эксистэнц-ийг оршихуй гэж мөн эссэнц-ийг мөн чанар гэж буруу орчуулдаг тухай бас ярина. Энэ лекцээр Сарт болон Бувуар хоёр хэрхэн насан туршдаа хамт ажиллаж хөдөлмөрлөж философийн төлөө амидралаа зориулсан тухай бас ярина. Харин тэр хоёрын хоорондын хувийн асуудалуудыг нэг их сонирхохгүй. Тэд хэрхэн хамтдаа ямар номууд бүтээж хүн төрөлхтөнд бэлэглэсэн тухай тэр л намтар илүү ач холбогдолтой.