"Философийн аялал 3" нэртэй Казахстаны философитой танилцаж бас Казахстаны өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн видео хийх гэсэн ажилуудаа дуусгаж УБ д буцаж ирлээ.
Алма Ата гийн хоёр их сургуулийн философичидтой танилцаж лекц уншлаа.
Өмнө, Хойд, Баруун талуудын 3 хөршүүдийн тухай философийн дүгнэлт хийх гэсэн аялал үүгээр өндөрлөлөө. Хятад болон Орос руу хийсэн аялалын видеог коронагаас өмнө амжиж хийсэн харин Казахстаныхыг амжилгүй коронагийн дараа хийлээ.
Хятад болон Оросын философийн аялалын видеонууд youtube d тавигдсан.
Казахстаны аялалын гол сэдэв Казахын талын нүүдэлчин эсгий гэрийн ардууд хэрхэн торгоны замтай холбогдож ирсэн болон өнөөдөр ямар онцлогтойг очиж харж ярилцаж видео хийх байлаа.
"Казахстаны өчигдөр өнөөдөр маргааш" нэртэй видеог удахгүй youtube д тавихаар төлөвлөж байна.