“Би, Бид, Хүн“ сэдэвтэй лекц болж өнгөрлөө




Өчигдөр бүтэнсайн өдөр хийсэн "Би, Бид, Хүн" сэдэвтэй лекцийн дараа асуулт хариулт явууллаа.

Хэн ч хэзээ ч философдож эхлэх боломжтой. Оройтохгүй бас эртдэхгүй.

Хүн төрөлхтөний бүх танин мэдэхүй шинжлэх ухаан шашин болон төрийн онолууд болох ардчилал социализм коммунизмын анхдагчууд философичид байдаг. Тийм ч учираас олон ард түмэн философич хүнээр хаан тавихыг хүсдэг байжээ.

2 долоо хоногийн дараа дахиад ийм лекц ярилцлага зохиох боломжтой санагдлаа.

Зарим хүмүүс бас миний номыг уншсан хүмүүстэй ярилцлага семинар маягийн хэлбэрээр зохион байгуулаа ч гэж хүртэл саналаа хэлж байсан. Бас болох л асуудал. Яагаад үгүй гэж.

Тусдаа сургалт лекцийн хажуугаар нийтэд хандан чөлөөт лекц илтгэл тавих үргэлжилнэ. Энэ долоо хоногт хөдөөгүүр явах ажилааа үргэлжлүүлнэ.

За нэг иймэрхүү.

Molor-Erdene