Өнгөрсөн бүтэн сайнд "Монголын философи 3" олон нийтэд зориулсан лекц ярилцлага болж өнгөрлөө.
Энэ удаагийн лекцийн сэдэв "Постхуманизм Трансхуманизм Жендэризм Сатанизм" байсан.
Эсгий гэрээс гараад 100 гаруй жил болж буй малчин ардуудын хойч үе хүн төрөлхтөний түүхэнд сүүлд оройтож орж ирсэн тул маш их мэдлэг хурдан хугацаанд нөхөж суралцах шаардлагтай гэдгээ ухамсарласан.
Түүний хажуугаар энэ их яарсан сандарсан юм сурч мэдэх гэсэн үйл ажиллагаа юм юмтай л байсан мэт хоосон түүх хийрхэл сүүлдээ олон хүнийг сэтгэл зүйн асуудалд оруулсан бөгөөд түүний үр дүнд бүгд л лам руу эсвэл сэтгэл зүйч нар луу гүйдэг болжээ. Ерөөсөө нэг их яарах биш харин нухацтай тайван философдох л чухал.
Зарим хүмүүс их яарч юм сурч урагшлах гэсэн хүмүүсийг номын цагаан солиотой гэж хүртэл яарсан хүмүүсийн сэтгэл зүйн зөрчилийг нэрлэх болсон.
Улсаараа номын цагаан солиотой болох л чухал болжээ гэж л хэлж дараагийн лекцдээ бэлдэж эхэллээ.