Aсуултын хариуг хариулах тэр л философи чухал болжээ




Энэтхэгийн философи, Хятадын философи, Персийн философи, Арабын гүн ухаан, цэцэн ухаан, мэргэн ухаанаас юу суралцсан бэ. Тэдний шашинуудыг оруулж ирж чадсан уу. Эсвэл танигдахгүй болтол өөрчилсөн үү.
Дорнын ямар үлгэр домогуудыг хэрхэн орчуулсан бэ.
Түүх гэж юу ярина вэ. Соёл гэж юуг нэрлэх вэ.
Энэ бүгдийг одоо тайван чөлөөтэй ярилцах цаг болжээ. Заавал мухар сүсэг шашин луу туйлширч болохгүй. Зүгээр л хүн гэдгээр тэдний бурхадыг ойлгох. Хүнийг л бурхан болгож дүрсэлсэн шүүдээ. Тиймээс Бурхан зурна гэдэг хүнийг л зурж буй. Харин хаан зурна гэж байгаад бурхан зурж болохгүй.
Энэтхэгийн Буддагаас хүний тухай юу сурсан билээ. Хятадын арга билигээс юу сурч авсан билээ. Персийн галын шүтээнээс юу сурсан билээ. Арабын тэр их соёлоос юу сурсан билээ.
Зүүн зүгт Манж баруун зүгт одоогийн Казах Төв Азийн хойд тал хүртэлх өргөн уудам нутагт янз бүрийн нэр хоч авч нүүдэллэсэн ардууд өнөөдөр хаана хэн болоод явж байна вэ. Тэдний хойч үе гэж бий юу.
Энэ асуултын хариуг хариулах тэр л философи чухал болжээ. Түүний дараа л хаанаас ирсэн хэн бэ хаашаа явна вэ гэсэн өргөн яриа эхлэх боломжтой болно

Molor-Erdene