Монголын философи 4. Маргаашийн олон нийтэд зориулсан ээлжит лекцийн сэдэв "Үе үеийнхэний онцлог. X Y Z генерацын асуудал."
Барууны генерацын онол ярихын хажуугаар Монголд ямар генерацын асуудал үүссэн тухай ярина.
Ерөнхийдөө Монголд явагдсан сүүлийн 5 генерацын онцлог ярина. Тэр үед хүүхэд нас хэрхэн өнгөрсөн одоогийн сэтгэл зүй гэсэн сэдэвүүд хөндөнө.
Генерац 1 - Уланаабаатар хот руу нүүсэн социализмын эхэн үе мэргэжил үүсэж эхэлсэн үе ба тэдний хүүхэдүүд
Генерац 2 - Улаанбаатар хотоос гадаад руу суралцахаар мянга мянган залуус явж сэхээтэн үүссэн үе тэдний сэтгэл зүй ба хүүхэдүүдийн хүмүүжил
Генерац 3 - Социализмыг нурааж ардчилал нэртэй хувьчлал эхэлсэн үеийнхэн. Гахай цөөж наймаачин болсон цалингүй үеийнхэний гэрээ орхин явсан үе. гэрт үлдсэн хүүхэдүүдийн сэтгэл зүй. Өнөөдөр нийгэмд дундаж насныхан болж өөрсдөө аав ээж болцгоосон.
Генерац 4 - Гадаад руу ажиллахаар явж олон жил хүүхэдээсээ холдсон үеийнхэн ээж ааваас хол өссөн хүүхэдүүдийн сэтгэл зүй.
Генерац 5 - Хувийн сургуулийн үеийнхэн. Монголд мөртлөө Монголд биш. Англи хэл шүтэн биширсэн үеийнхэн. Хаа л бол Англи хэл ноёлсон хүүхэдүүдийн сэтгэл зүй. Тэдний аав ээжүүд.
Энэ 5 генерац өнөөдөр эмээ өвөө аав ээж хүү охин болон ач гуч гэсэн нэрнүүдээр нэрлэгдэн нийгэмд тогтож буй. Энэ тогтнол хир их тусгаар баттай талаар дүгнэлт гаргалгаа ярилцана.
Хаана: Ялалт плаза 7 давхар
Хэзээ: 11 сарын 12
Эхлэх цаг: 17.00
Онлайн шууд холбогдох боломжтой.
Мэдээлэл авах утас: 9998 0004