Өнгөрсөн хагас сайнд "Монголын философи 4"-ийн сэдэв "Үе Үеийнхэний онцлог. X Y Z генерацын асуудал." байсан.
Энэ удаагийн лекцийн гаргалгаа яг лекцийн үеэр гарсан. Ерөөсөө лекцийн гаргалгаа үргэлж бэлдэж байх үед гардаг байсан бол энэ удаа тийм байсангүй.
Яагаад гэвэл Барууны X Y Z генерацууд гэж хуваах тэр онол нэг л Монголын энэ нийгэмд таарахгүй байлаа. Тиймээс нэг л хүчээр тааруулах гэсэн бүтэлгүй оролдлого арай л хөнгөн санагдсан.
Ерөөсөө Монголын нийгэмд хэдийгээр насны ялгаатай үе үеийнхэн боловч хэтэрхий залуу нийгэм төрийн бүтэц улсын түүхтэй бас 100 хүрэхгүй жилийн боловсролын ойлголттой тул үндсэн эртний сурган хүмүүжил дутагддаг. Тиймээс одоогийн ээж аав хүүхэд залуучууд бие биенийгээ хүмүүжүүлээд хамтдаа өсдөг.
Нэгэнт гэр орны хүмүүжил гэж байх боломжгүй тул хүүхэд залуучууд гадагшаа гарч нийгэмтэй нүүр тулж л алдаж онож өөрсдийгөө хүмүүжүүлэх ажил гардаг. Өөрийгөө өөрөө хүмүүжүүлэх бүтэлтэйнүүд овоо өөрийгөө хүмүүжүүлж авдаг харин бүтэлгүйнүүд тэр чигтээ хүмүүжилгүй насыг бардаг гэх болов уу.
X Y Z гэсэн Барууны бараг л капиталист оронуудын генерацын тухай онол Монголын нийгэмд ямар ч ач холбогдолгүй хүчингүй гэдэг ойлгомжтой боллоо. Интернэт гар утас компютер сошиал медиа бол яах вэ хөгшин залуугүй уралдаад л. Ялгаа байхгүй.
Дараагийн "Монголын философи 5"ын тухай удахгүй мэдээлэл тавина.
molorerdenelecture@gmail.com