Маргааш 17 цагаас “Европын төөрөгдөл ба хоёр хөршүүд. Монголын маргааш.“ сэдэвтэй олон нийтэд зориулсан лекцтэй.




 

Маргааш 17 цагаас "Европын төөрөгдөл ба хоёр хөршүүд. Монголын маргааш." сэдэвтэй олон нийтэд зориулсан лекцтэй. Ялалт Плаза-д 7 давхарт. Онлайн оролцох боломжтой.

Энэ лекцээр Европын асуудал бол Баруун Европ ба Зүүн Европ хоёрын зөрчил болоод буй тухай ярина. 1914 оны хуучин хилийг тогтоох гэж буй тухай бас тайлбарлана. Европын холбооны чухал орон Герман ингэж Орос

ын эсрэг дайсагнаж зэвсэг нийлүүлж байгаа байдал яагаад ч бидний мэдэх эрдэмтэй Германчуудын нүүр царай биш. Германы философи урлаг техник технолог хямралд орж буй тухай ярина. Ерөөсөө Герман орон BRICS д нэгдэх л болов уу.

Хоёр хөршүүдийн асуудал ярина. Урд болон хойд хөршүүд дэлхийн том тоглогчид болж Америкийн эгдүүцэлийг өдөөж буй. Яагаад вэ гэхээр Америк ганцаараа л дэлхийн боос байх гэсэн зорилго бүтэлгүйтэж буй тул их л сандарч байна. New World Order Multipolar World Great Reset ярина.

Монголын маргааш гэсэн сэдэвээр энэ л их том оронуудын цаашидын геополитик дотор хаана өөрийгөө тодорхойлох вэ гэсэн асуудал ярина. Бид Монголчууд нийтээрээ ухамсарлах асуудал гэнэт л гарч ирлээ. Саруул ухаан биш эрдэмтэй ухаан бас ёс суртахуунтай ухаан хэрэгтэй болжээ. Түүх ярих яах вэ маргаашийг яаж улсаараа эрүүл мэнд хоол хүнстэй дулаан гэр оронтой давах вэ.

Эх орондоо ажиллаж амидарч буй Монгол хүмүүсээ гадаад оронд ажиллаж амидарагчид ойлгож хэт их Барууныг шүтэж эх орондоо гай болохгүй байх л чухал гэдгийг анхааруулмаар байна. Монгол улс бол Барууны ертөнц биш Ази тивийн орон шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.

Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчэээр Монголын маргааш бол сэтгэл хөдлөлөөр биш философийн ухаанаар ярилцаж хэн хэнийгээ хүндэлж дайрч доромжлохгүй боловсролтой ирээдүйгээ харах л цаг иржээ.

Мэдээлэл авах утас: 9998 0004

Мэйл: molorerdenelecture@gmail.com

Molor-Erdene