Өчигдөр орой Дархан хотод "Монголын философи 7" олон нийтэд зориулсан лекцээ уншлаа. Түүний өмнөх лекц "Монголын философи 6" Эрдэнэт хотод явагдсан.
Дархан хотод уншсан лекцийн сэдэв "Ертөнцийг өөрчлөх ба өөртөө их сургуулийг бүтээх. Монголын өнөөдөр" байсан.
Өнгөрсөн хагас бүтэн сайнд Дархан хот, Эрдэнэт хот гэсэн хотуудаар эвент зохиож лекц унших гэсэн зорилго биеллээ. Монголын өнөөдөр, маргааш, өчигдөр гэсэн 3 лекцийг Улаанбаатар хоттой нийлүүлэн 3 хотод уншиж 3 хөх номын танилцуулгаа амжуулж хийлээ.
Цаашид 3 хотод лекц сургалт хослуулан ээлжилж хийвэл боломжтой санагдлаа.
"Монголын философи 8" ээлжит лекц дараагийн долоо хоногоос УБ-д үргэлжилнэ.