Монгол улсын асуудал 1.




Сэдэв: Нүүрс хулгайлсан хүмүүс хэн бэ ба үндсэн хуулийн хямрал.

Гадаадын хэвлэл мэдээлэлүүд яриад эхэлжээ. Монгол улс 12 тэрбум доллар аа хаашаа алга болсоныг хайгаад олохгүй болжээ.

10 гаруй жилийн өмнөөс энэ төр нийгэм иргэн гээд бүгд ямар их асуудалтай байна вэ түүх шашин эдийн засаг боловсрол эрүүл мэнд гээд хэтэрсэн асуудалуудаа яаж шийдэж юу хийх вэ талаар олон ч ном бичиж лекц уншсан. Өнөөдөр яг л тэр муу муухай өөрөө ил гарч ирлээ.

Монгол улс ерөөсөө яг улс шиг улс болоход хамгийн түрүүнд үндсэн хуулиас эхлэх хэрэгтэй. Хүн гэж хэн бэ түүх гэж юуг хэлэх вэ цаашид ямар төрийг байгуулах вэ гэсэн олон чухал асуудалууд зөрчилтэй авцалдаагүй хөнгөн гэнэн явж ирлээ. Сүүлд музей нэртэй юу босголоо доо. Өөр үзүүлж харуулах юм байхгүй гэж үү.

Нөгөө магтдаг бизнэсмэнүүд шүтдэг ерөнхийлөгч ерөнхий сайдууд одоо юугаа хэлэх вэ. Хэлэх ярих бичих тайлбарлах нухацтай эрдэм цаашлаад боловсрол бий билүү.

Мэргэжилийн диплом цол хэргэм шагнал яах вэ хүний хэн бэ гэдэг тэртэй тэргүй харагддаг шүүдээ.

Нүүрс хулгайлсан хүмүүс хэн бэ. Тэднийг хэн шүүх вэ. Ийм олон хүмүүст шүүхийн танхим шүүгчид дутагдах бишүү.

Ерөөсөө нэгэнт л ард түмэний төр гэдэгээс хойно ард түмэн шүүгчид бишүү. Олигтой том байр барилга байхгүй хойно Сүхбаатарын талбайгаа шүүхийн талбай болгох уу.

За тэгээд л яаж баясан түүнийгээ л баахан ярих байхдаа. Сонирхолгүй уйтгартай ч юмуу.

Хаана ямар дансанд мөнгөө хийсэн гээд л алга болчихоод байгаа мөнгөө олж авах л үндсэн хуулийн хир чадвартайг харуулах болно. Гэтэл үндсэн хуулийг бас ямар хүмүүс хийсэн билээдээ бас ямар хүмүүс цэц гэдэг газар сууж байгаа билээдээ.

Монгол хэн бэ гэсэн том асуулт л хариулагдах чухал болжээ. Хийх ажил их байна даа энэ улсад.

Molor-Erdene