Монгол улсын асуудал 2 цуврал.




Монгол улсын асуудал 2 цуврал.

Сэдэв: Тэг цэг ба Үндсэн хуулийн шинэчлэл.

Одоо шинэчлэх Үндсэн хуулийг Монгол хүнд зориулж хийнэ. Монголын ард түмэний эсрэг хийсэн энэ нүүрсний хулгайн зохион байгуулалттай гэмт хэрэг хэзээ ч хийгдэх боломжгүйгээр шинэчлэх Үндсэн хуулинд тусгах.

Шинэчлэх Үндсэн хуулийн эхэнд нүүрсний хулгайн гэмт хэрэг Монгол улсыг тэг цэг дээр авчирлаа гэж бичих хэрэгтэй. Энэ хэрэгээс үндэслэж Үндсэн хуулийг шинэчлэх нөгөөтэйгүүр тэг цэгт ирсэн тухай бас тайлбар хийнэ.

Өмнөх Үндсэн хуулиудыг олон ч удаа номондоо бичиж шүүмжилсэн лекц уншиж байсан. Бусад улсын Үндсэн хуулиудыг судалж философийн үүднээс тайлбар олон ч удаа хийж анхааруулж байсандаа.

Өнөөдөр Үндсэн хуулийг цаг үе болон үүссэн нөхцөл байдалд тохируулан шинэчлэхээс өөр замгүй.

Төр бол ард түмэн өөрөөр хэлбэл ард түмэн бол төр. Ямар ч сонгуулиар ард түмэн төрийг авч явах хүмүүсийг сонгодог. Тэр сонгогдсон хүмүүс итгэл алдаж эцэстээ ард түмэний хөрөнгө мөнгийг хулгайлжээ гэж Үндсэн хуулийн тайлбар хэсэгт тусгана.

Тэг цэгээс эхэлж буй яагаад вэ гэхээр ард түмэний илгээсэн элч төрийн албан тушаалтанууд үүрэг хариуцлага алдсан. Бизнэсмэн нэртэй хүмүүс хамтран хийжээ. Том гэсэн нэртэй компануудыг задалж тараах болжээ.

Ард түмэн хэнд итгэж цаашид ямар байгууллагад түшиж цоо шинэ зохион байгуулалтанд орох вэ. Төр гэсэн байгууллага ард түмэнийг төлөөлж чадахгүй болжээ гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Нэгэнт засагийн газарт үүрэг өгч шалгадаг төр чадваргүй болсон тул засагийн газарын хийх ажил тодорхойгүй боллоо.

Уул уурхай болон гаднаас оруулж ирсэн бараагаар гангарч гайхуулдаг цаг үе хоцрогдох болжээ.

Монгол хүмүүст зориулсан сайн муугаа тусгасан жинхэнэ Үндсэн хуулийн шинэчлэл хэрэгтэй болжээ. Монгол хүн зөвхөн амьд явах эрхтэй биш амьдарч болох боломжоор хангагдсан эрхтэй байх ёстой. Монгол улс тэг цэгт ирлээ.

Molor-Erdene